Skip to main content

Бунхан

Бороо гурван өдөр тасралтгүй шаагив. Үргэлжид шүршүүрт зогсох мэт гүн ухаанд автахад түмэн асуулт сэтгэлд ундарна. Би яах гэж төрөө вэ? Би юу хийнэ вэ? Хэрхэн баяжих вэ?. Дөтгөөр өдрөөс өрөө хүртэл чийг даагаад ирлээ. Ойн төгөлд ганцаар гансрах мэт. Нөмрөх бүтээлэг нойт оргин жиндэх юм. Сүүл сүүлдээ бороон дусал аалз мэт цонхоор гүйнэ. Нуруугаар хүйт даан үглээ сэтгэлийн үгэнд чих тавив. Чи ганцаараа. Чи хаягдсан. Чи хэнд ч хэрэггүй.

Бадрал хөнжилдөө орооцолдоно. Өрөөсөн талаараа хэт удаан хэвтсэнээс яс нь хангинан хонхойгоод орчих мэт санагдах ч эргэхээс залхуурсаар. Хамаг үе мөч нь салж унаад амар заяа үзүүлэх болов уу!? хэмээн горьдоно. Зурагтаар гарах юмс нэг нэгнээ давтах тул харанхуй хөшиг ширтээтэй. Бүдэг улаан гэрэл мэргэн буучийн овоо хараа мэт үзэгдэх нь таатай хар дарсан зүүд лугаа. Урд шөнийн эсвэл өдрийн зүүдээ бодлоо. Гүн харанхуй далайд халим болчхоод далайн гахай хөөнө.

Хонх жингэнэв. Хаалга дуугарсан аль эсвэл зүүдний далайн гахай дуугарсан аль нь болоход эргэлзэх мөчид хонх гонгинов. Уртаар санаа алдан гуйх мэт. Тайлаач ээ!

Бадрал ор дэвсгэртэйгээ барилдан үүд дөхөв. Хэн бэ? Та шинэ мэдээ дуулсан уу? Хаалган завсраар үл таних охин цухуйна. Монхор хамар, үл ялиг бор царайнд нь инээмсэглэл тодорно. Ямар, юун шинэ мэдээ? Хэрвээ та зөвшөөрвөл танайд орж байгаад шинэ мэдээ дуулгаж болох уу? Хүрэн бор хавтастай Библи Бадралд залхуутай санагдав. Өнөөх л хаа сайгүй байдаг номлогчид. Бадрал хаалгаа хаах гэтэл охины инээмсэглэл хормын төдийд алга болон бороонд норсон үс нь үзэгдэв. Өөрийн эрхгүй өрөвдсөн сэтгэл нь хаалга тэнийлгэн үл таних гийчнийг урилаа.

Бороо улам түчигнэнэ. Охины яриа чихэнд нь үл наалдах ч хэн нэгэн дэргэд нь амьсгалж байна гэхээс Бадралын сэтгэл тайвшран нойр нь хүрнэ. Бороо эхэлснээс хойш давсанд яваагүй Бадрал аажмаар зүүрмэглэв. Байн байн толгой дохино. Унтаж болохгүй гэдгээ санасан Бадрал алим авчран арилгаж эхэллээ. Охин ярьсаар л. Бадралын юу хийж буйд анхаарал үл хандуулан шүүлэг өгч буй оюутан мэт үл ялиг тааз ширтэн дуржигнуулна.

Намуун хоолой сэтгэл гижигдэнэ. Хүйт даасан өрөө халуу дүүгэн, сүрчгийн үнэр анхилна. Бадрал үл таних номлогчийг ажив. Шулуун бошинз, энгийн будаг гартаа дэлгэсэн судраас нь үл ялгагдана. Бор төрх харц булаан шижир хуруу нь наашаа, наашаа гэх мэт. Бадрал өөрийн мэдэлгүй охины гараас атгав. Биеэр нь тог гүйх мэт чичгэнэн, хүйт даасан хуруу нь булбарай гал атгах мэт болов. Номлогч ухас хийн үүд зүглэхэд Бадрал сая нэг олсон янаг сэтгэлээ алдахгүй гэсэндээ хамаг хүчээрээ татлаа. Гараар нь даган халуун бүлээн зүйл урсав. Охины нүд чулуу мэт хөшөөд өөрийг нь цоо ширтэх агаад, сүүлчийн удаа авах амьсгал нь Моцартаас уянгалаг сонсогдов. Төмрийн эхүүн үнэр өрөө дүүргэлээ. Охины бие Бадралын энгэрт гулдайхад Бадрал ч аясыг даган газар унав. Үл олдох нойр манан мэт бүчив.

Өглөөний нар хөшиг яран сүүдэр бүхнийг үргээв. Гүн нойрноос Бадрал давсаа үүрсээр ирлээ. Нүдээ нухлан, уртаар суниав. Төмрийн эхүүн үнэр хэл долооход өчигдрийн явдал сэтгэлд зурайв. Бадрал хажууд хэвтэх цогцсын гүнж мэт нойрсох дүрийг хараад сэтгэл нь сэргэх шиг. Тэгэвч хөшөө мэт нүд зүрхийг нь ухна. Бадрал охиныг үүрд нойрсуулчхаад ажилдаа гарлаа. Халуунд өмхийрч муудаад үнэр оруузай хэмээн хөөрхий охиныг хөлдөөгчид хийн одов. Амьдрал урд урдаас гэгээ орсон мэт үзэгдэнэ. Шалба норсон хорвоо дэлхий шинэ өглөөний наран хамаг л гоо сайхнаа цацах мэт. Сэтгэл нэг л хөнгөн.

Ажлын үүдэн дээр сэтгэлд бүсгүйгээ харав. Үсэндээ зүүсэн улаан эрвээхэй нь үзэмжит агаад тохилог аж. Сайн уу, Ундрал аа? үг чихнээс нь холдож эс чадав. Урдын адил үсэг бүрээ залгина. Зөөлөн салхи найгаад өнгөрөхөд Бадралын хамарт цус сэнгэнэн Ундралын тоглоомон бие үзэгдэв.

Цасан уруул нь цонхийгоод
Цагаан даашинз нь дэрвээд
Цахилах гөрөөс мэт гоо

Үнэндээ хэлэх юмгүй болоод
Үрчгэр хорчгор царайлаад
Өрвөгөр толгойгоо илэн
Өрөвдөлт царай гаргана.

Худал үг дуусаад
Хоосон ам дүүрээд
Хорвоод тэр мэхийн ёслов.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...