Skip to main content

Нийгмийн ёс суртахууны үндэс

"Нийгмийн ёс суртахууны үндэс нь өглөө эртлэн босож донгодоход оршино" хэмээн азарган тахиа индэр дээрээс донгодов. Тахиа, галуунууд түүнийг нь дэмжин далавчаа дэвцгээнэ. Шуугиан хэсэг намжихыг харзнаад тусыг эс олсон тул нохой архирахаас өөр аргагүйд хүрлээ. Дараа нь хоолойгоо засаад морийг олны өмнө урив. Азарга сүрэг дундаас толгойгоо хаялан, сүүлээ шарвасаар гарч ирээд олон долоон зүйл нуршив. Энд илжигнээс өөр анхаарал хандуулсан амьтан байсангүй. Бүгд өвөр хоорондоо жиг, жуг хийлцэнэ. Яриа дууссаны дараа бүгд ёс мэт газар цавчлав. Хожим илжиг хээрийн шувуунд азарга хурал дээр хүн болгоныг ёс суртахууны доройтолд орсон гээд байгаа юм даа! хэмээн гомдоллож байсан нь салхинд хийссэн гэдэг.

Муур морины дараа ёслов. Та нар бүгдээр намайг хүнд хамгийн ойр амьтан гэдгийг мэдэж байгаа. Хүн бол хорвоо дээрх хамгийн ухаант амьтан гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрдөг. Тийм учир бид ухаант хүний ёс суртахууны мөн чанарыг дагах ёстой. Эдгээр гол үндсэн зарчим болбоос:

1. Хэрээсэнд өлгөгдсөн мануухайг дээдлэн шүтэх. Нэгдэх өдөр болгон түүнд мөргөж долоо хоногоо даатгуулах.
2. Дараа нь цаад толгойд дээр гарч тэд нарын овоолон босгодог чулуун ууланд авирч адис авах.
3. Бууж явахдаа дотроо залбирч хонхыг бэлгэдэн хээр хэвтэх хагархай тогойд мөргөх.
4. Эцэс сүүлд нь хотондоо ирээд бөөнөөрөө зүүн зүгийг харан алханд мөргөх болой.

Үүний дараа олон цугаар шуугилдаж эхлэв. Учир шалтгааныг нь тайлбарлуулах гэсэн авч ёс суртахууны суурь хэм хэмжээг тайлбарладаггүй юм! хэмээн айлдсаар муур алга болов. Үлдсэн амьтад үргэлжлүүлэн маргах гэсэн боловч хүнээс дээш яаж гарч эс чадаа аж хэмээцгээн муурын хэлсэн дөрвөн зүйлийг дагаж мөрдөхөөр болов.

Нэгэн жаран өнгөрсөн ч амьтад өнөөх дөрвөн ёс жаягийг дагасаар байлаа. Эхлээд талбайн мануухайг мөргөж унагаад, овоон дээр очиж баруун талаас нь чулуу авч зүүн талд нь овоолон бууж явахдаа тогойн хэлтэрхийг толгойдоо углан хүслээ шивнээд эцэст нь хотондоо ирээд шөнөжин найрлан цэнгэдэг байв. Тэндээс фермд урьд хожид үзэгдэж харагдаж байгаагүй шинэ амьтан ирсэн нь тоть байлаа. Тоть шувуу атлаа амьтны хэлээс гадна хүний хэлээр ярих тул амьтад цугаар ихээхэн биширдэг авай. Тиймээс бүгд нэг өдөр даваа гарагийн ёслолын дараах найртаа тоть шувууг урьж гэнэ. Тоть шувуу учир явдлыг олж сонсоод хүний ертөнцөд байхдаа огт ийм зан заншил дуулж байгаагүй гэдгээ өчив. Олон амьтад цугаар түүнийг үзэн ядаж өөрсдийг нь дорд хөдөөний хэмээж байна гээд түүнээс хойш тоть шувуутай дуугарахаа байжээ.

Тоть шувуу фермд ирээд даруй нэг жил болох хугацаанд их зүйлийг сурч, амьтадын ёс заншлыг таньж мэдээд их хурал зарлан хамаг амьтадыг цуглууллаа. Бүгд цугласан хойно. Өөрийн олж мэдсэн бүхнийг олонд тайлбарлан Дөрвөн ёсыг шинээр зааж өгөв.

1. Амьтан бүгд амьд явах эрхтэй.
2. Амьтан бүгд адил тэгш эрхтэй.
3. Адил тэгш эрхтэй тул хамтаар бүгд аж төрөх ёстой.
4. Хамтаар амьдрахын тулд хийсэн бүхнээ нэгтгэн хамтаар хуваан авах журамтай.

Уруудаж доройтож байсан фермийн амьдрал сэргээд ирлээ. Хонь, ямааны үс ноос сэргээд, үхэр, морины сүү сааль сайжраад, тахиа, галууны өндөг томрон өнгө оров. Эзэн ч баярлан баяжсан тул идэш тэжээлээ нэмэх болов.

Тэндээс мөн л даруй нэг жаран болов. Амьтад бүгд амиа борлуулж, овсгоотой нь үр тариа агуулахаас хомсолдог, хийсэн ч адилхан хийгээгүй ч адилхан хэмээн гэдсээ илэн хэвтэгчид ихсэв. Фермерийн эзэн ч аль хэдийн дампуурч хот суурин газар барааджээ. Зэрлэгшсэн амьтад чоно нохойн хоол болж дуусав. Тэр үед хээрээр тэнэж явсан тарвага фермерийн амьтадыг хараад өгүүлсэн нь:

Овсгоотой, тэнхээтэй чинь зарагдаж үнэ хүрээд харьд оджээ. Арчаагүй та нар л эндээ үлдсэн юм биз дээ!? ход ход ход. Илжирч өмхийрсөн хашаа хороо чинь удахгүй нэгний эзэмшил болоод та нар хөөгдөж туугдана даа, хот аймгийн эмч нар ирж та нарыг нядлах буй за! ход ход ход. Өөрсдөө арчаатай байсан бол ингэхгүй л байсан юм даа! Нийгмийн ёс суртахууны үндэс чинь алдагджээ! ход ход ход. Тамиргүй болсон амьтад ичсэндээ, өөр хоорондоо маргалдаж эхлэв. Чамаас л болов, надаас л лав болоогүй хэмээв. Үглээ тарвагыг ч тоохоо байжээ. Хөөрхий тарвага ч хөлд нь үргэдээд тэнгэрт одсон гэдэг. Хараацай шувуу энэ бүхнийг хараад амаа хамхин ниссэн оджээ.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...