Skip to main content

Бороо оров

Өнөөдөр тэнгэр нурах шиг боллоо. Монгол гэхээрээ л эвдэрч хэмхрээд байдаг юм биш байгаа. Цөмөрсөн дээврээс бороо цутгах нь тодорхой. Газар дэлхий нороод өвс ургамал нүүрээ угаав. Хотын төвөөр халуун ус тасарсан тул өнөөдрийн бороо надад лав дулаахан санагдаж байх юм. Хэдэн долоо хоног хүйтэн шүршүүрт орчихоор арга ч үгүй биз. Хавар хүмүүс харзны усанд ордог билүү? Чийрэг болдог гэсэн үгэнд нь итгэж амьдралдаа нэг л удаа орж үзэж байсан. Аймаар хүйтэн оргиод л халуу дүүгдэг юм байна лээ. Мэддэг хүнээ дагаж явахгүй бол бас аюултай байх шүү. Ханиад бараг хүрээгүй юм шиг. Харин ковиддоо бол цохиулсаан. Би бага байхдаа их бээрэг хүүхэд байсан юм. Сүүлд Тайванд сургуульд явтал дотуур байрны шүршүүр нь ил задгай. Битүү байхаар хөгц үүсдэг юм шиг байгаа юм. Тэгээд гадаа бороо орж байсан ч, шуурга шуурч байсан ч шүршүүртээ орохоос өөр аргагүй. Дулаан орон ч гэсэн өвөл бол даардаг л юм байна лээ. Гурван жил гадаа усанд орсны үр дүнд жоохон чийрэг болсон юм шиг. Аль эсвэл нас ахиад тэр ч байж мэднэ.

Монголд нарны харшил гараад хэцүү байдаг байсан тэнд зүгээр болчих юм. Идэж уусан, агаар орчин нөлөөлдөг юм шиг байгаа юм. Эсвэл Монголд минь нар арай ширүүн ширтээд байна уу? Бага байхдаа би мэдрэл юм шиг нар ширтсээр байгаад хараагаа муутгасан байдаг юм. Сургуульдаа орохын өмнөх хэсэг газар яг нар мандаж таарна. Арзайж, өрвийсөн нар дөнгөж суниагаад дув дугарга юм харагддаг байлаа. Боль гээд хэн нэг нь алгадсан бол өдийд хараа сайтай ч байх байсан юм болов уу? гэж хааяа бодно.

Өмнө ярьж байснаас хойш ойрд их халж байх юм. Бүгд л надтай адил аахилаад явж байгаа болохоор миний ярих ч илүүдэжийгаадаа. Энэ хар халуунд хэл халтирахаас гадна бичиг ээрч байгаа биз. Болгоомжтой байхгүй аваас даралт ихсэж цус харвах бий дээ. За тийм юм гэж юу байхав. Амны бэлгээс Ашдын бэлгэ гэж. Зун ч налгар сайхан байна даа. Одоо тэгээд наадам болох гээд байдаг. Хотын гудамжаар алхаж явахад гаднын жуулчид нэмэгдэж ээ. Хэл сурах гэж хүчээр гадаад нөхдөөс танд туслах уу? гэж асууж байсан үе саяхан мэт. Нөгөөдүүл нь яаж монгол хэл мэдэх билээ. I don't speak Mongolian л гэнэ. Би дүүюүнийдхэлф гээд. Хөөрхий өрөвддөг байсан болов уу? Баярладаг байсан болов уу? Яг өглөө эхнэр, нөхөр бололтой хоёр настайвтар хүн баруун зүүн тийшээ харж зогсоно. Би подкаст сонсоотой. Төөрсөн юм болов уу? гэж бодлоо. Тэгтэл замын хажууд жуулчны автобус зогсож байхаар нь аан зүгээр салхилж байгаа юм байх гэж бодов. Хар халуунд тэр хоёр юу хийж л гадаа салхилав гэж дээ. Аз болж араас шар хантаазтай хүүхдүүд ирэв. Өнөөх хоёр очоод л баахан юм асууж байх юм. Тусалдаг байж уу!? гэсэн бодол төрсөн боловчиг саяхан өөр хэдэн нөхдөөс асуутал өөдөөс бид нар Орос гээд хэлэх юм. Англиар ойлгохгүй гэж байгаа юм уу? тусламж хэрэггүй гэж байгаа юм уу? мэдэхгүй болохоор нь уучлаарай гээд л яваад өглөө. Оросуудад надаас өөр томчууд л туслах боломжтой байхдаа хөөрхий амьтад. Урд өмнөхийг бодвол олон Оросууд харагдах болж. Арга ч үгүй биз дээ. Солонгосчууд ч гэсэн байх юм. Мэдээж л байх даа.

Дээр үед хоёр Герман нөхөр автобусны буудал дээр хоёр тийшээ холхиод байсан юм. Зөрж өнгөрөөд өрөвдөөд асуутал таван шар орж орон нутгийн автобусанд суух юм гэнэ. Бас л зориг байгаа шүү гэж бодлоо. Өөрөө ч гэсэн тэгтэл элийрээд л явж байсан санагдав. Гоё ч байсан юм шиг, үгүй ч юм шиг. За ямар байсан төөрөөд газраа олохгүй их удаан алхаж байсан тохиолдлуудаа л санах юм. Нэг удаа галт тэрэгний буудал хайгаад хоёр цаг алхсан байдаг. Энд байгаа гээд л яваад байсан зэрэгцээ л яваад байсан байгаа юм. Нэрэлхээд л алхаад байсан байх даа хөөрхий. Урд шөнө тэгтэл гэртээ харьж явтал хоёр согтуу гадаад сансар орох автобусанд хаанаас суух вэ? гэжийна. Орой арван цагт ямар автобус нь явах вэ дээ хөөрхий. Зогссон байхаа тэндээс гэхдээ суугаарай л гэлээ. Бас л дунд насны эмэгтэй, эрэгтэй хоёр. Залуучуудтай нь би таарахгүй байна уу? Хүүхдүүдээ том болгочхоод одоо л өөрсдөө зугаалж яваа хосууд юм байх даа гэж бодов. Гоё ч юм шиг. Сүүлд хэд хэдэн Солонгос стрийм хийдэг нөхөд Монголд ирээд явжээ. Тэднийг дагасан урсгал юм шиг байгаа юм. Овоодоо хүмүүс ирж л байвал эдийн засагт ашигтай биз гэж бодно. Ирсэн болгон нь айгаад явчихгүй дажгүй юм байна лээ. Нэг очоод үзэхэд алзахгүй гэж л байвал хүний хөл тасрахгүй биз.

Бороонд би уул нь дуртай л даа. Гэхдээ хааяа тэр өөрөө жоохон гунигтай. Тэгээд бас муухай ааштай. Ширэв, ширэв татаад ааш нь олдохгүй. Би яах учраа олохгүй цонхоор ширтэн зогсоно. Халуунтай зэрэгцээд жин нэмээд байх юм. Хөөгөөд байгаа юм болов уу гэж бас бодно. Амьдралдаа байсан хамгийн хүнд жин дээр ирэв. Туранхай би баярлах ч шиг. Гэхдээ бас өвчин юм болов уу гэж бага зэрэг айна. Зүгээр байтлаа гэнэт ингэж таргалах аюултай байх аа даа. Өдөр өнжөөд сагс тоглоод байсан би тэрэндээ зориулж хоол идээд байснаа тоглохоо больчихсон гэдгээ мартаад өмнөхтэй адил идээд байгаа болохоор таргалж байж бас болох юм хэмээн өөрийгөө аргадна. Магадгүй дасгал хийх хэрэгтэй байх. Мангар булчинлаг болчиход хотын гудамжаар сайхан алхах хэрэгтэй байх. Булчин мангартаа биш, булчинлаг хүн ч мангартаа биш мангас шиг том булчинтай болох тухай л ярьж байгаа юм. Тэгж мөрөөдсөөр, бодсоор олон жил өнгөрөөсөн байхдаа. Гоё биетэй хүмүүс түүнийхээ төлөө хэчнээн их зүтгэдэг болоо.

Хүн гоё болоход хөдөлмөрлөж байгаа бол дэлхийг гоё болгоход түүнээс их хөдөлмөрлөх хэрэгтэй байх даа. Өмнөхөө бодвол их мэдээ уншаад байгаа болохоор тэр үү, ер нь л хаа сайгүй асуудал харагдаад байх юм. Тийм болохоор Монгол мэдээ үзэхгүй гадаад мэдээ сонирхоно. Надаас хол болохоор хамааралгүй юм шиг санагдана. Монголоос илүү Америк улс төр мэдээд байх шиг. Тэгж болохгүй ээ, би. Нүдэн балай, чихэн дүлий байх нь нүгэл буй за. За тэгээд мэдээ үзье гэтэл зурагт байдаггүй шүү. Сайт, майтыг нь уншъя гэхээр гэрт компьютер байхгүй. Интернэт ч байхгүй. За тэгээд цаг үеэсээ тасраад амьдраад байгаа байх шүү би. Жоохон удаашралтай мэдээ хүлээж авна. Хүний хов үгэнд л итгэж амьдарна. Хөөрхий нөгөө хүмүүстээ л итгэж байгаа царай нь. Хүн мэдвэл муу хэлэв вий дээ. Хов донгоддог хөхөө шувуу юм хэмээн хараах буй за. За тэглээ гээд яадын би ямар сонссон биш. Сонсоогүй бол болоогүй л гэсэн үг. Тийм болохоор надад хүмүүс муухай юм ярихад дургүй. Болоогүй юмыг дуудаж авчраад байхаар чинь яах юм. Би орчин цагийн гурван сармагчин билээ.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...