Skip to main content

Мөргөл

Ялаа залбирч суух юм. Урд насныхаа нүглийг наманчилж буй бололтой. Алгаа үрээд ч байх шиг. Гуйлга гуйж байгаа юм болов уу? Намайг битгий алаач ээ гээд байх мэдэх юм. Би ямар шавжийн хэл мэдэх биш. Ялааны алуураа хайлаа. Хэрэг болохоор гарч ирдэггүй залхуу эд байгаа юм даа. Арай гэж нэг олтол цонхон дээр суух ялаа алга болжээ. Буянт бурхан гээд нисээд одсон биз. Үр хүүхдүүддээ үнэнчээр залбирвал бурхан үгийг чинь сонсдог юм шүү гээд захиж сургасан нь лавтай.

Бороо орох гээд байгаа эсэх нь мэдэгдэхгүй шивэрнэ. Бурхан нь яахаа мэдэхгүй үүл үрээд сууж байгаа юм байх даа. Харангуй шөнө тайван байлгачихгүй сэтгэл санаа гэгэлзүүлэх нь юуны учир вэ? Би алга хавсарч өмнө нь залбирвал хүний алуураа хайсаар яваад өгөх юм биш байгаа. Аль эсвэл өөр нэгнийг дөнгөж алчхаад гартаа атгаж байдаг юм болов уу? Ялаа шиг намайг бурхан яаж даанч ойлгох билээ.

Зуны хэдэн сар ялаа, шумуул дүнгэнэнэ. Намайг тойроод гачлантай шунгинана. Магад надаас чихэртэй ус гуйж буй биз. Би тэгэвч өндийхөөс залхууран гараа савчина. Сүүлийн хэдэн мянган жил хүмүүс бурхныг тарчлаав. Нэрийг нь барьж нэгнийгээ барьж иднэ. Хэзээ босож ирээд гэрээ цэвэрлэдэг юм болдоо. Гэхгүй 00-д байсан би хүртэл хэлмэгдэх байхдаа.

Гандан орж буян үйлдмээр юм шиг санагдав. Нэг гуйранчид өгч байснаас лам багшдаа бариад мянган хүний өмнөөс уншуулбал арай ашигтай санагдана. Эдийн засгийн үүднээс харсан ч сэтгэл тайван байх татвар юм уу даа. Тэгэвч би тэгсэнгүй. Харамч сэтгэл минь төрөв. Зовж зүдэрч зүтгэсний минь нэр төрийг авчих гээд байгаа юм шиг.

Надад магадгүй буянтай хүн хэрэгтэй байх. Нүгэлд минь гэрэл тусгаж арай гэрэлтэйгээр бурханд харуулах хань хэрэгтэй байх. Магад түүний гэрэл нүгэл минь улам тодорч харагдаад ичсэн дээ би өөрийгөө барьж идэн дараа төрөлдөө ялаа болоод амьдралынхаа турш залбирч амьдрах биз ээ. Гэхдээ би тэгж үзэх боловч айдастай. Хайртай хүнийхээ буянд нь бузар оруулчих вий гэсэн хүйдэстэй. Алтан амьдралыг нь шавраар бүрхчихвэл яах билээ. Тэр минь яахав намайг тэврээд л авах биз. Би аминчхан юм болохоор нүүрээ буруулаад л зогсоно.

Өнөөх ялаа эргээд л ирлээ. Өмнө минь залбирч суугаад наманчилж гарав. Өөрөө би хүн байсан юм сан. Жаргалдаа ташуурч явсны гайгаар одоо зовлогоо эдэлж байна даа ... Олон юм ярих шинжтэй үзэгдэв. Гартаа атгасан алуураа тас хийтэл буулгаад авлаа. Ум маани бадмий хум. Энэ насны зовлон нь надаар дуусаж. Үлдсэн жоохон нүгэл нь минийх дээр нэмэгдэх болтугай. Хөөрхий минь дараа төрөлдөө хүн биш юм гэхэд үхэр болж төрөг. Цагаан сүүгээ хайрлаж, цагаан идээгээрээ буян нэмэг.

Хүний өмнөөс би ийнхүү шаналан сууна. Өөрийнхөө зовлонг бодохоор даахгүй юм шиг санагдаад санаагаа сэтгэлээ сарниулж буй минь. Буян бузрыг шүүж, нүгэл номыг тоолох этгээдийг хараахыг хүснэ, би. Тэгэвч шударга гэж хэлэхэд хэцүү хорвоод шантарч яваа хүмүүсийг бодоод сэтгэл өвдөнө. Гол дээр минь гандуу ирээдүй нь дарчхаад намайг балбана. Уйл хэмээн нүүрэн дээр минь чарлана. Яах ёстойгоо мэдэхгүй би учраа олохгүй үхсэн ялааг ширтэнэ. Өчүүхэн цус нь улаан толбо үлдээж, өөдөсхөн бие нь атийн хэвтэнэ. Магад би түүнийг барьж аваад тавьж явуулах ёстой байсан буй за. Тэр миний л өмнөөс залбирч өчүүхэн ч гэсэн амьдралаа золиослоод буян алган дээр минь тавьтал ухаан муут би үл ойлгоод нүгэл болгожээ. Ум маани бидмүй хум. Ирэх төрөлдөө өөрийнхөө жаргалын төлөө төрөх болтугай.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...