Skip to main content

Өчигдөр

Өвөлжин зун болоосой гэж хүсэв. Наранд ээгээд шорт, футболктой явах юм сан гэж мөрөөдөөд л. Ашгүй тэгтэл хүсэл минь биелж зун боллоо. Халуун гэж жигтэйхэн. Арай л халуун байна аа. Бороо орж жоохон сэрүүсээсэй гэж хүстэл бороо орох юм. Ингэнэ гэж мэдээд шүхэртэй явж байсан би бусдад гайхуулж байгаа шиг шүхрээ дэлгэтэл эвдэрчхэж. Одоо болно байгаа норж дуусах нь гэж бодсон боловч бороо орсоор л. Эвдэрхий шүхрээ барьсаар гэртээ оров . Ингээд л амьдрал хүслээр минь болж сүүлийн хэд хоног сэрүүхэн хонов. Сайн бодох юм бол миний хүслүүд нэг нэгээрээ биелээд байх шиг. Баян болох юм сан гэсэн хүсэл маань бага багаар хоёр долоо хоног тутам биелж л байх юм. Хэт их өгвөл пологтоно гэдэг юм байхдаа.

Өөр за юу хүсдэг юм билээ. Өнөөдөр арай сэрүүхэн байгаад байгаа болохоор арай дулаахан болоосой гэж хүсэж өгөх үү!? Хүмүүс амралтын өдрүүдээрээ ийшээ тийшээ явахад нь арай нэмэртэй. Сурагчид амраад хотын түгшээ гайгүй болдог шиг санаад байсан худлаа юм шиг. Улам л их болоод байх аж. Одоо бүүр сүүлдээ явган явахад хүртэл түгжирдэг боллоо. Хотын хүн багасаасай гэсэн хүсэл маань биелэхгүй байна уу даа? гэж бодтол Дархан, Эрдэнэтийн хүн багасаад байгаа юм биш биз дээ гэсэн сэжиг төрөв. Хүсэл маань тодорхой байх ёстой юм байна хэмээн ухаарлаа. Өчигдөр тэгээд унтаж байгаа цочиж сэрэв. Би дулаахан болоосой гэж хүссээр байгаад дэлхий дулаарч байгаа юм биш биз дээ! Хорвоо дэлхий арай ч тэгж тэнэгтэх цаг нь болоогүй байлгүй дээ. Юм болгоныг өөр дээрээ тусгаж аваад байдаг гэсэн нэг хүний үг санаанд оров. Тэрийг нь би өөр дээрээ тусгаж авалгүй яах вэ. Миний л гай юм шиг байна энэ бүхэн хэмээн толгойгоо шаан шаналмаар санагдаж нойрондоо дарагдан унтсан байлаа.

Өдөр бүр өнөөдрөөс илүү гээд тэрэндээ дурсгал болгон шивээс хийлгэсэн юм. Тэгсэн тэрийгээ санаж байгаа царай юм алга. Бага байхад шивээс хийлгэмээр санагддаг байсан боловч хөгшрөөд муухай болоод арилгамаар санагдаад хийлгэдэггүй байсан гэж хэлж байсан билүү!? үгүй билүү!? За ямартай ч гуч гараад за одоо өнгөрсөн энүүнээс илүү яаж хөгшрөх билээ гэж бодоод нэгийг хийлгэв. Тэгж байгаад жилийн дараа сэтгэл хангалуун байсан болохоор хоёрыг нэмээд хийчхэв. Одоо бараг хоёр жил болж байгаа юм болов уу? Харамссан юм алга. Хараад л худлаа ганцаараа инээгээд сууж байдаг гэж байгаа. Магадгүй дөч, тавь хүрэхээр өөр болж магадгүй ээ.

Энэ бүхнээ би тооцоод үзвэл (12 жил + 6 сар + 2 өдөр) / 3 = 1520 өдөр = 50 сар = 4н жил хоёр сар тутамд миний хүсэл биелдэг байх магадлалтай байна. Одоо эхнэртэй болох юм сан гэж бодох юм бол 40 хүрч байж эхнэртэй болох нь. Энэ амьдралдаа гэж тодорхойлж өгөхгүй бол бүдэг бадаг бодлоос болоод дараа төрөлдөө цэл залуу насандаа авчхаж балрах бий дээ. За гэхдээ балраад байх юу байхав. Нээх сүртэй биш гэж бодохоор л хүсэл биш болчхоод биелэхгүй байгаа юм биш үү ер нь. Сүртэй эд шүү заяа минь! сүртэй эд.

Өнгөрсөн жилийн энэ цаг мөчөөс илүү байхыг хичээсэн атлаа яг л тэр түвшиндээ байх шиг. 2022 оны зун мөн л ингээд сууж байсан бололтой. Ямар нэг юм бичих гээд тэгсэн атлаа тэрийгээ илэрхийлж чадахгүй. Юу болоод байна вэ гээд толгой эргэж байсан одоо хүртэл толгой эргээтэй. Ахиад сайн бодох юм бол гоё зүйлс бас байгаа юм шиг. Цаг агаар гоё байна. Хотын гудамжаар алхаж байгаа хүмүүс гоё байна. Хот жоохон царай муутай байж магадгүй юм шиг атлаа үл мэдэг, үл мэдэг өнгө нэмээд байх шиг.

Өчигдөр гэхдээ юу болов? Өчигдрийн өчигдөр юу болов? тэрний өмнөх өчигдөр нь юу болов? хоног бүрийг нэг нэгээр нь сайн санахгүй байгаа минь өөрөө жоохон асуудалтай юм шиг. Ажлын өдрүүд болохоор тэр нь зөв ч юм шиг. Ажлаа л хийгээ биз дээ өөр юу хүсэх билээ. Ажлын өдрүүд өмнөхөөсөө өдөр болгон өөр байгаад байх юм бол стресс нэмэгдэх байх даа тэ? Би ч стресс багатай жаргаж яваа хүн бололтой. Өнөөдрийг эхлүүлсэн өчигдөртөө баярлалаа.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...