Skip to main content

Халдвартынхан

Намайг бага байхад одоогийн захынхныг халдвартынхан гэдэг байлаа. Би ч тэр үед ямар юм ойлгохоор ухаан орсон биш халдвартынхан гэхээр их л олон зүйл халдаадаг хүмүүс байдаг юм байна хэмээн боддог байв. Тэгж бодох ч шалтгаан байсан юм. Учир нь гэвэл намайг гурав дугаар ангид орох жил боловсролын систем солигдож цогцолборууд болов. Миний сурч байсан сургууль гучин гурав билүү!? хэд билээ дээ дугаартай сургуультай нэгдэх боллоо. Сонирхуулахад би жаран есөд сурдаг байв. Гэвч бид нарт хэзээ ч жаран ес унахыг зааж байгаагүйгээс гадна сургууль дотор хурдан гүйхийг ч хориглодог байсан юм шүү. Тэр үед гучин гурав, жаран ес хоёр мөнхийн дайсан гэх. Сонсох нь ээ манай аавын үес л эхэлсэн юм даг уу даа!? Би бодохдоо хэн нь ухаантай вэ!? гээд л зодолдоод байдаг юм байх гэсэн чинь учиртай гурван толгойгоос үүдэлтэй байсан юм байна лээ.

Тэгээд яах вэ дээ. Мөнхийн хоёр дайсан нэгдэх болонгуут аав минь дөнгөж арав хүрч байгаа бацаанаа дайны талбараас холдуулах гээд намайг өөр сургуульд шилжүүлэх болов. Шинэ сургуулийн гурав дугаар ангийн хүүхдийн орон тоо дууссан гээд намайг тоосонгүй. Тэгсэн атлаа дөрөв дүгээр ангид орох хүүхэд дутаад байж. Юм бодсон юм уу, үгүй юм уу! мэдэхгүй. Дайнаас айсан эцэг эх маань уухайн тас намайг бүртгүүлж. Би гэдэг хүн чинь одоо тэгээд та бүхний харж байгаа шиг гурав дугаар ангид үздэг бүх Монгол хэлний дүрмийн алдаагаа мэдэхгүй тул тэрийг нь түүж бичдэг юм шиг байгаа юм. Бусад дүрмээ бол сайн мэднэ ээ. Нүдээ анисан ч алзахгүй. Монгол баавар, цоожоо засаад тушаачих, аймаар олон янзын нөхцөлдүүлэн үржүүлэх этэр гээд л. Энэ гэхдээ яахав миний буруугаа бухаж буйн шинж тиймээс Халдвартынхандаа эргэн очъё.

Өмнө дурдсан бол зүгээр л замаасаа хазайсан явдал байлаа. Магадгүй бас л Халдвартынхаас халдсан хэмээн ойлгохоор боловч одоо захынхан болсон болохоор зар сурталчилгаа болон нэмэлт мэдээлэл өгсөн хэмээн ойлгосон нь илүү дээр болов уу!?

Хоёр дугаар ангийн жаал би цэргийн эмнэлгээс, нэг дүгээр хороолол хүртэл нийтийн тээврийг цахилгаантай, цахилгаангүй алийг нь ч тоохгүй ээлжлэн унан зугаацан гэртээ харьдаг байлаа. Тэгээд л явж байхад хүмүүс эвшээнэ. Эвшээхээр нь би дагаад л эвшээнэ. Энэ бол халдвар болох нь гарцаагүй. Халдвартынхнаас тархсан халдвар хаа сайгүй үйлчилж байгаа болохоор өөр олон янзын халдварууд хүмүүст тархдаг байж болох юм хэмээн бодно. Ингээд өнөөх алдарт шар хадны чиглэлийн галзуу цэнхэр нийтийн тээвэртээ сууж явахдаа цонхонд нүүрээ наан байдгаараа бүх зүйлсийг ажиглахыг хүсдэг байв. Одоо ч мартагдсан буй за. Дандаа л ухаалаг автобус, оюунлаг хүмүүс байгаа буй за. Давхар автобус даварсан зорчигчидтойгоо ч явна. Галзуу цэнхрийн цонхоор халдварт тийм ч удаан харагдахгүй тийм болохоор би үргэлжлүүлээд л хараад байдаг байв. Ингэж явсаар олон ч сарыг өнгөрүүлсэндээ. Харин тэр өдрийг л ерөөсөө мартаж чаддаггүй юм. Нэмж хэлэхэд намайг бага байхад цахилгаан нийтийн тээврийн халаагуур нь ажилдаг байсан юм шүү. Тэр өдөр ч гэсэн ажиллаж байлаа. Би цаснаас зугтан орж ирээд хамгийн ойрын суудалд үсрэн суугаад бээрсэн хөлөө халаагуурт ээн хөлөө дээр нь тавилаа. Тэгээд л сурсан зангаараа бохир заваан ч гаднахыг харуулдаг шилэн ханандаа нүүрээ наан явж байлаа. Тэгж явж байтал одоогийн Боловсролын сургууль буюу хуучны Багшийн дээдийн буудал дээр ирээд унаа маань зогсов. Үнэндээ би дуртай үедээ бууж сууж, ээлжлүүлэн дараалуулан сольж болдог байсан тул нийтийн унаа бүхэн минийх байсан юм шүү. Үгүй яахав дээ багачууд бид нарынх хэмээн нэрлэж болох юм. Гэхдээ энэ бол миний харсан зүйлтэй харьцуулахын аргагүй, гайхуулах эрхгүй зүйл. Тэр үед би юу олж харснаа хэлж, илэрхийлж мэдэхгүй. Том болоод сурсан үгнээс минь хамгийн их дөхөж очих зүйл бол сахиусан тэнгэр л байх.

Цав цагаан даашинз, тэгээд хоёр том цэцгэн үсний боолтоор боосон салаа гэзэг. Тэгээд бусдаас гайхамшигтай тэр ер бусын хоёр нүд. Тэр нүднээс би нүдээ салгаж чадсангүй. Гөлийн байтал унаа маань сэтгэлд захирагдалгүй хөдлөөд явчихлаа. Би ч сандлаасаа харайн буугаад хаалга зүглэсэн боловч аль хэдийнээ хоцорчихсон байв. Арын аварга цонхоор тэр хоёр одыг харан харсаар орхин одлоо. Хэр удаан явснаа мэдэхгүй харин гөлийж явсаар гэрээсээ арван буудал хэтэрснээ л санаж байна. Маргааш нь, нөгөөдөр нь хэчнээн сайн, хэчнээн удаан харсан ч ахиж тэр бүх гайхамшгийг нэг доороос харж чадсангүй. Магадгүй тэр Халдвартын бас нэгэн халдвар байсан юм болов уу? гэж бодсоор өнгөрлөө. Гэхдээ л би Халдвартыг, тэр халдварыг харсаар, хайсаар байсан юм. Одоо харин Халдварт зах болчихсон болохоор тэр өдөр надад халдсан халдвар бас л алга болчхов. Хэзээ нэг өдөр тэр халдвар зах дээр гарч ирээд наймаачин миний нүдэнд өртөөсэй.

____________________________________________________________

Hanper
2011 оны 03-р сарын 08

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...