Skip to main content

Заяа ийм ажуу

Эзэн хичээвэл заяа хичээнэ. Заяа хэмээгч шивэгчинд сэтгэл алдарсан ноён шүлэг, найрагт автсанаас ийм үг бүтжээ. Заяа хүүхэн зүс царай тэгш боловч сайн эрд хулгайлагдан гэргий болон сууж. Хүсэл хясавч жам даган тогоо барина. Нөхөр нь шилийн сайн эр тул ёсыг даган эд хөрөнгөө тарааж дуусаад аян даган, адуу хуруун амьдрах бөлгөө. Эхнэр болсон Заяа бүсгүй үг хаяагүй болов чиг зүүд нойрондоо хааяа нэг сэмээр нударна. Нөхөр болсон сайн эр эс ухааран, үл ойлгон амьдрах аж. Боол хүүхэнд дурласан ноён унтах нойр, идэх дураа алдан дуу дуулж, шүлэг бичих болсон билээ. Тэндээс бодон бодон, тунгаан тунгаан: Эхнэр чанга, энгэр чанга. Хэмээх мөр нэмэв.

Хувь заяа бурхны гарт хэмээн бурхан айлджээ. Сонссон хүн үгүй боловч мэдэрсэн хүн байдаг аж. Хүссэнээр нь амьдрал эс өрнөн үл мэдэгдэх хүчинд автаж буйгаа тэдгээр гайхамшигт хүмүүс мэдэрнэ. Бурхан баруун солгойгүй долоон тэрбум хүний хувь төөрөг зурах хийгээд, хэдэн живаа амьд амьтдын буян нүглийг жинлэх аж. Хааяа нэг гар нь салганан, залхуу нь хүрэн гэмгүй хүний шулуун зураасыг муруй зурах ажгуу. Тэгтэл бас олон төрлийн бурхан байдгийг хүмүүс олж илрүүлжээ. Бурхан болгон өөр өөрийн бүтээсэн хүмүүстээ элдэв шагнал урамшуулал зарлан сурталчилгаа явуулдаг байна. Эцэс эцэстээ хүн төрөлхтний зургаа гаруй мянган жилийн түүхнээ гурав, дөрөвхөн шашин монопол болон үлдсэн байна. Хожим нь Заяа хүүхнээр дамжуулан Мөнх Тэнгэр шинэ зах зээл эрэлхийлжээ.

Заяа хүүхэн удган болох төрхтэй болоод ирэв. Хөөрхий ноён гансралд унан шаналах аж. Заяа хүүхний нөхөр сайн эр эд хөрөнгөөс нь хумслан ард олонд таарахыг ч тоохоо байжээ. Эзэн ноёны туршуулын сүүлчийн мэдэгдлийг унших аваас шилийн сайн эр маань мөрийтэй тоглоомд донтсон агаад Хархорины мөнгө угаагчдад ихээхэн өртэй болох нь харагдана. Тэгэвч гэм нүгэл, буянаар ариусах тул ядууст олгох өчүүхэн хувь түүнийг диваажинд хүргэх шат болжээ.

За үг олдож, үхэр холдлоо. Эдгээр гүн ухаанаа орхин шүршүүрээс гаръя даа. Хөдөө нутагт шүршүүр гэж хүрхрээ юм шүү дээ. Ундаасах үхэр уснаас холдон шим даган одох аж.

Заяаны хань зам дээр. Өнөөх л Заяа хэмээгч шивэгчний хань үхтлээ жанчуулаад зам дээр хэвтэхийг явуулын бадарчин хэл дуулгахаар зурвас илгээснээс үүджээ. Хардах сэтгэлээ барьж үл дийлэх эзэн ноён Заяа хүүхний ханийг зуу жанчуулан хээр хаясанд хөөрхий эр эцсийн хүчээ шавхан зам бараадсан авч нэгэнт оройтон бурхан болсон ажгуу.

Заяа хүүхэн зүс сайн гар уран болов чиг бичиг үсэгт ядмаг ажээ. Ганц сонссон сургаал номоо л амьдралын мөрдлөгөө болгоно. Хайр бол яг л шувуу шиг. Тавьж явуулахад ирж байвал таных, эс ирвээс тавилан тэр гэсэн үг сэтгэлд нь хоргодно. Хайртай хүн нь одсон ч янаг сэтгэл нь зүрх дарна. Хайраа тавьж явуулах арга бодсоор эртний нэгэн арга болох морин тэргэнд дайруулах арга сэджээ. /Анхаар Солонгос олон ангит зохиол Заяа хүүхний амьдралаас сэдэвлэсэн болно. Номын мөр бага шагайгч адил зүйлд итгэх бөлгөө./ Заяа бүсгүй ой санамжаа ч алдсангүй, хайр сэтгэл нь ч ниссэнгүй. Явж явж тахир дутуу болжээ. Өрөөл татанхай хүүхэн гэрийн мухарт хэвтэхийг үзсэн эзэн ноён ч зугтан одож. Нас биед шүргэх шинэ шивэгчинд ч сэтгэл алдарч. Өрөвдөлт Заяа хүүхэн өвчин зовлондоо гаслан: Сайхан хайр олдвол алдаж болдоггүй юм шүү! хэмээн дуулсаар хоцорчээ.

Comments

Popular posts from this blog

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Бороо

Би бороонд дуртай байв. Бага байхад бороо зөөлөн зөөлөн шивэрч ордог байлаа. Одоо гэтэл сар хийгээд л шаагих юм. Бороо хүртэл хотожсон бололтой. Шөнө хичээлээ хийж байх үед цонхоор бөмбөр тоглоод салхивч нээхээр зун дагуулаад л өрөөнд орж ирдэг сэн. За гэхдээ миний хичээл хийх гэж юу байх билээ. Компьютерынхоо ард л сууж байдаг байсан байх. Бүүр балчир байхад ус тулаад л гүйдэг байсан биз. Нэлээд том болсон хойноо бол айлын охиныг гэрт нь оруулж өгчхөөд л гиюүрнэ гэрийн зүг гэлдэрнэ. Тэр үед нь бороо орвол тэгээд л Цахиур Төмөр ойн төгөлд ингээд л сэтгэлт хүүхнээ санагалзаад л суудаг биз ээ хэмээн өөрийгөө өргөмжилнө. Үнэндээ бол тийм биш шүхэр барьж явахаас л залхуураа аж. Ном зохиолд уран сайхнаар өгүүлсэн болохоор дуртай байсан байж мэдэх юм. Гэхдээ би одоо бороонд ер нь дургүй болсон. Эсвэл бороонд биш нороход дургүй байж магадгүй. Нойтон мэдрэмж чийг даагаад цаана нэг зутруу. Шалтгаан нь гэвэл Тайван улсад магистрын зэрэг хамгаалахаар явав. Очиход цаг агаар таатай дулаахан байлаа....