Skip to main content

Би дарангуйлагч байсан бол

Ёо, хэрвээ би дарангуйлагч байсан бол засгийн газрын ордноо аваад хотоос зайлах сан. Зам нь бөглөрөхгүй амар. Тэгээд бодохлоор би дарангуйлагч биш болчих гээд байх шиг байна аа. Ард иргэд бөглөрч байхад дээр нь нисдэг тэргээр сүр дуулиантай явбал зүгээр ч юм уу? Хангалттай дарангуйлагч биш юм шиг болоод явчихлаа. Бөглөрч байхад нь онгироод л хажуугаар нь сүнгэнээд яваад байх хэрэгтэй юм байна.

Яая, би дарангуйлагч байсан бол та бүхнийг загнаж байгаад л хотод метро байгуулаад Налайхтай холбочих байсан юм. Тэгээд л та нар уурлаад босоод, жагсангуут метрогоор цэргүүдээ зөөж авчирч загнаад л. Ёстой сайхан байх сан даа. Сэтгэхгүй байна даа, энэ одоо үеийн хүүхдүүд.

Хэрвээ би дарангуйлагч байсан бол хотыг тэр чигээр нь хамарсан үнэгүй вайфай цацаж өгөөд л та муу сайнуудыг хянаж байхгүй юу. Юу хийж байна, хаана явна гээд л. Дайснаасаа сурч байж сайн дарангуйлагч болдог юм гэдгийг санах хэрэгтэй л дээ. Америк, Хятадыг хар. Ёо би та нарыг жаргааж байгаа юм шиг болоод л араас чинь хутга шаах сан. Уахаха. /Аймаар муухай дайсны хүний инээлтээр инээж байгаа юм шүү./

Ер нь бодоод байхад та нар намайг дарангуйлагчаа болгочихвол надад их зүгээр санагдаад байгаа юм. Та нарт жоохон төвөгтэй болохоос биш. Балиар амиа бодсон юм нар. Монголчууд ийм шүү дээ. Дээшээ гарах гэсэн нэгнээ дандаа доош нь татаж байдаг. За тэгэхээр айн гээд, уун гэж бай. Би сая дарангуйлагч болчихвол яахаа үнэн мөнөөр нь илчиллээ. Та нар ийм сайхан дарангуйлагч олдохгүй шүү. Өөдөөс чинь харж инээгээд, буруу харахаар чинь нулимдаг хүмүүс л олдоно. Би яаж байна!? Өөдөөс чинь нулимж байна. Та нар яах нь вэ? бултах хэрэгтэй байх нь. Намайг сонгохгүйгээр бултаж болно оо. Гэхдээ надаас биш араас чинь нулимагчдаас зайлах хэрэгтэй. Ингээд л та бид нар гар барих хэрэгтэй болж байгаа юм даа.

Би дарангуйлагч болчихвол би та нарыг Хойд Солонгос шиг байлгахгүй ээ. Би та нарыг тоох ч үгүй, анзаарах ч үгүй. Та нар дураараа байж болно. Надад яахав хэдэн орд газрын мэдэл, амьд үлдэх баталгаа цэргүүд байхад л хангалттай. Би бас их шуналтай хүн болохоор та нарыг ашиглаад мөнгө олох арга их сэднэ ээ. Хүүхдүүдийг нь хөдөө гаргаад царцаа түүлгээд малын тэжээл болгоод гадаадад борлуулах санаа байна. Та нарын хүүхдүүд хөдөө гадаа гараад, манай хүүхдүүд гадаад гараад ялгаагүй хэн хэндээ ашигтай л байна. Тийм биз дээ?

Энэ шороо босоод хэрэг алга байгааг хужаа нар, кимчи нар мэдэж байгаа. Тэд нарын бизнест ч ашиггүй зовлонтой байгаа. Өвөр Монголчуудад ч тамтай байгаа. Тэгэхээр тэд нарт санал гаргах хэрэгтэй. Энэтхэгээс ногоон хана босгосон өвгөнийг дуудаж авчраад өмнөд хил дээр ажиллуулах хэрэгтэй байгаа юм. 1 км өргөнтэй бүс байгуулаад өгөө гээд. Чадахгүй гэвэл боль боль бидэнд шороо боссон босоогүй хамаа байхгүй гээд наадмаа урдуур хийх хэрэгтэй. Боссон шороо нь урагшаа хийснэ үү, арагшаа хийснэ үү ямар ялгаа байх биш. Дараа нь тэд нар уйлаад сөгдөөд ирнэ ээ. Тэгэхээр нь өрөвдөж байгаа дүр эсгээд өндийлгөж босгоод 2 км бүс байгуулах хэрэгтэй байгаа юм.
Та нар мөнгөгүй зовно гээд байгаа бол санаа зоволтгүй ээ. Би кимчи нартай ярьж байгаад хараар ажиллах визний тоог чинь олшруулах талаар бодож болох юм. Гарч газар үзэж, мөнгө олцгоо. Эзэнгүйд чинь орон гэрт чинь би эзэн болоод сууж байя ээ. Хүүхдүүддээ санаа зовох хэрэггүй ээ! Тэд нар чинь хөдөө царцаа түүж байгаа. Эхнэрүүдийг чинь харин яае даа? Надад ямар бүгдээрээ хэрэг болох биш. Царайлгууд л хэрэг болно. Бусдад нь яахав би ажил олж өгнө өө.

Бүгдийг нь программист болгоод янз бүрийн апп хийлгэе. Мөнгө олох нь олоод шатах нь шатна биз. Би талыг нь аваад үлдсэнийг нь хуваагаад өгчихнө. Тэртэй тэргүй та нар ажил хийгээд мөнгө явуулж байгаа учир юунд мөнгөнд санаа зовно вэ?

За тэгээд би дарангуйлагч болчихвол ийм сайхан та нар завгүй байх нь. Тэр хооронд чинь би атомын цахилгаан станц бариулаад авчихна. Дайраад ирвэл энийгээ дэлбэлнэ шүү гэж сүрдүүлнэ. Итгэхгүй дайрвал айгаад л зугтахаас. Айж байвал хэрэг бүтэх нь тэр. Аяа тэгээд ингээд бодохоор би дарангуйлагч болчихвол би биш та нар жаргах гээд байгаа юм шиг. Ингэж бодоод л одоогийн дарангуйлагчид арай өөрөөр ажиллаад байх шиг байна. Бүгдийг нь сайн судалсан хойноо л та нарт хэлж дарангуйлагч болж та нарыг зовохоос. Тэрнээс өмнө намайг дарангуйлагчаа болгочихвол та нарт л өлзийтэй байх нь дээ хөөрхий. Хнн. Ойлгож байна уу! Намайг ДАРАНГУЙЛАГЧАА болгооч ээ~!

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...