Skip to main content

Өглөө бостол

Өглөө бостол дотор минь ямар нэг юм өөрчлөгдчихсөн юм шиг санагдлаа. Гадаа бүрхэг болоод тэр юм болов уу. Эрчлээстэй утас тасарчихсан юм болов уу. Шөнө босож иддэг юм аа идээгүй болохоор өлсөөд тэгж болох юм. Оройхондоо бороо орох аястай чийг үнэртэнэ. Орой орсон болоод ч тэгж байж болох юм. Би ямар нохой биш арай ч тийм үнэрч байна гэж юу байх билээ дээ. Гэхдээ салхи арай өөр үлээгээд байх шиг. Бүх юм өөр байгаад байна гэхээр ганц шөнийн дотор байж болох нэг л тохиолдол байна. Би өөрөө өөрчлөгдчихсөн. Харин ямраар, яаж өөрчлөгдсөн гэдгээ би өөрөө мэдэхгүй. Унтаад л босоод ирсэн байхгүй үл мэдэх юмтай хүн болчхож. Эсвэл ямар нэг юмаа алдчихаж. Бодвол бодол бүхэнд төрдөг өөрийгөө олох хэмээгч нь болж байгаан байлгүй.

Нэг дэхэд сагс тоглож байгаад хүнд мөргүүлчхэв. Би уул нь уурлаад байдаггүй хүн боловч дотор дүрс хийгээд явчихлаа. Тэгээд л уурлахаа больсон л доо. Өмнө яг тэгж мөргүүлээд чихний хэнгэргээ хагалж байсан болохоор толгой чихэнд хүн хүрэхээр аймаар эмзэг. Түүнээс болж бараг бүтэн жил сагс тоглоогүй. Дээр нь эдгээх гэж бүтэн жил болсон болохоор аргагүй биз ээ. Одоо болтол яг зүгээр биш гэдэг нь мэдрэгдээд байдаг юм. Эмч нар үзэхээрээ зүгээр л гээд байдаг боловч арай л биш ээ. Жоохон муухайдуу талдаа жишээ хэлэх юм бол. Хүний чихнээс хуурай, нойтон 2 төрлийн хулхи гардаг гэж байгаа. Минийх болохоор хоёулаа хуурай байсан юм. Тэгсэн одоо хэнгэрэг нь хагарч байсан чихнийх нойтон болчихсон. Тэгээд одоо нэг нь хуурай, нөгөө нь нойтон. За тэгээд сагс тоглож байгаад бэртээгүй яс, үс гэж байхгүй ээ. Одоо тоглохоо боль гээд л загнуулна. Тоглохоо больчихвол ганц эрүүл үлдсэн мэдрэл минь үгүй болох байх аа. Гэхдээ эрүүл юм уу, үгүй юм уу мэдэхгүй. Жоохон юмтай байж магадгүй. Гэхдээ тэр нь юу гэдгийг бас мэдэхгүй.
Мэддэг юм чамд байна уу! гээд л загнах биз ээ.

За тэгээд мөргүүлснээс хойш орой нь толгой өвдөөд байх шиг. Тэгээд бас нэг л эмзэг болчихлоо. Толгой юу, сэтгэл үү. Сэтгэлээ сэдэртэл мөргүүлсэн байж болох уу. Тархи хөдөлгөсөн үе дээ чухал шийдвэр битгий гаргаж бай гээд уул нь эмчийн заавар байгаа юм. Хөдөлсөн толгойтой хүн тэрийг нь яаж олж уяншина. Уншлаа ч гэсэн тэрийг нь ойлгоод зөв шийдвэр гаргана гэдэг хэцүү. Унтахын өмнө өөрөө баахан барих гэж оролдов. Би магадгүй гартаа бас зэрэг илбэтэй юм шиг байгаа юм. Ур дүй нь байхгүй болохоор л тэгж бодсон шүү. Юу ч үгүй хоосон гарч байж мэднэ. Алганы хээгээр минь мэргэлдэг хүн байвал баахан будилмаар хээтэй хүн. Дундаа нэг тасархайтай. Тэр минь магад миний өглөө мэдэрсэн мэдрэмжийн үе юм болов уу. Мэргэлдэггүй хүн ч харсан будилна. Учир нь тэр юугаа харах билээ. Тэгээд маргааш өглөө нь бослоо. Маргааш өглөө нь өчигдөр. Бариач мэдэхгүй болохоор хараагүйчүүдийн массаж оров. Толгой баригч хэлж байна. Хөдөлсөн юм уул нь алга гэхдээ толгой чинь өвдөөд байгаа юм байна. Өвдөөд л ирж байна шүү дээ. Юунаас болсныг нь бол мэдэхгүй гэхдээ өвдөөд л байгаа бололтой. Сэтгэлээс юм болов уу. Бага ч гэсэн бариулсны дараа багахан уужрав. Маргааш нь боллоо. Тэр нь өнөөдөр. Өнөөдөр гэтэл шөнө хоёр болж байна. Өнөөдөр нь өчигдөр болчхож. Би өглөө зөв л мэдэрсэн байна лээ. Өдөр баахан бороо оров. Бороо орохоор л бичдэг болоод байх шиг. Эсвэл өдөр болгон бороо ороод байна уу. Намайг гунигтай болохоор бороо лав ороогүй дэг. Би үер болохоор гуниглаагүй байх. Уул нь баяртай л байгаад байгаа юм сан. Тархи хөдөлснөөс л болох шиг боллоо. Дээрээс нь нэмээд сэтгэл хөдөлчхөж. Зүрх давхар мөргүүлчхэж. Зүрхээ бариулах хэрэгтэй юм шиг.

Амттан идэж өөрийгөө баярлуулъя гэж бодтол гурван шүд минь хорхойтсон байж. Даанч арай их газтай ундаа уусан юм аа. Уухдаа бүүр орныхоо дэргэд тавьж байгаа ам цангахаар шөнө уугаад байсан буруудсан бололтой. Одоо эргээд тэрнээсээ гаръя даа. Арай гэж эмчлүүлсэн шүднүүдээ алдчихвал хайран юм. Сэтгэл минь чи тайван байгаарай. Би тархиа бариулаад зүгээр болчихсон. Чи бол харин өөр өөрийгөө л авч гарах хэрэгтэй байна шүү.

Нэг хүнтэй ярьж байгаад манай хоёр дүү надад гомддог болов уу гэж бодлоо. Гомддог л юм шиг санагдав. Багаас нь л загнаад өсчихсөн болохоор аргагүй юм болов уу. Тэгсэн атлаа адилхан хүүхдүүдийг загнахгүй. Тооны хичээлээ загнуулаад л асуугаад байна. Хөөрхийс минь их л зовсон байх даа. Би болохоор тэр хоёр яагаад ойлгохгүй байгааг нь ерөөсөө ойлгодоггүй байлаа. Одоо хүртэл зарим зүйлийг ойлгохгүй байгаад байхаар нь уурлаад л загнана. Онгирсондоо биш би ийм амархан ойлгож байхад яагаад ойлгохгүй байгаа билээ гэж хандана. Өөр хүүхдүүд асуухаар надад болохоор өөр хөөрхий, ойлгохгүй байх нь аргагүй байлгүй. Хэлээд өгий л гэсэн сэтгэгдэл төрнө. Магадгүй ах дүүгийн ялгаварлан гадуурхалт явагдаж байгаа юм болов уу. Нэг талаасаа нөгөө хүнээ дорд үзээд ч байгаа юм шиг. Гэхдээ муухайгаар нь бодох ёсгүй байх л даа. Би бол өөрөө мэдэхгүй бол уучлаарай, би сайн мэдэхгүй байна аа. Энэ яадын бол эсвэл за би харчхаад эргээд хэлье л гэдэг. Хөөрхий надаас юм асууж байсан хүмүүс гомдчих вий дээ. Би ер нь нээх сайн даа биш илүү олон өдөр будилаад л амьдарчихсан болохоор тэр шүү. Эндээс бодлоо "Магадгүй би хоёр дүүгээ арай бага загнах ёстой байж ээ." гэж.

Сагс тоглож толгойгоо цэгцлэв. Ямар нэг юм бодох шаардлагагүй. Бие өөрөө дадлаараа хөдөлнө. Юу ч эс бодоод тоглоомдоо анхаарна. Эцэст нь сөхөрч унах гэсэн амьтан сандал дээр сууж юу ч бодож эс чадан дээш, доош ойх бөмбөг дагуулан харна. Орой нь гэртээ орж ирээд орон дээрээ тасарч унаад тэр өдөр дуусаа. Өнөөдөр гэхдээ арай өөр өдөр байлаа. Нар арай сүүмгэр. Аргагүй дээ нар буцаж байгаа болохоор. Тэнгэр арай бүрхэг. Тэгэлгүй дээ тэнгэрээс бороо ирсэн юм чинь. Хот арай жоохон бараан. Машин ихсээд хотын удаа нэмэгдчих шиг. Хүмүүс жоохон гунигтай. Зун өрхөө татаж байгааг ухаарцгааж буй биз ээ. Салхи багахан жиндүү. Намар хаяанд байгаа юм чинь дээ. Би магадгүй зүгээр байгаад хорвоо ертөнц арай өөр эргэчхэв үү. Эвтэйхэн эргэж байсан эд одоо жоохон гандах цаг нь ирээ байлгүй дээ. Хэдэн сая жил ч эргэсэн юм. Тэгсэн л байхдаа тэнд л нэг утас тасарчих шиг боллоо.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...