Skip to main content

Posts

Showing posts from August, 2023

Хоосон цаас

Дээр үед хоосон цаас ширээн дээгүүр найган хэвтдэг сэн. Энд тэнд нь эрээчсэн хэдэн үгс хөглөрөөд нүдэнд нэг л таатай агаад зовлонтой. Уйдсан үедээ ирмэгээс нь сэмээр гэтэн, гэтэн авна. Тэгээд одоо бодоод байх нь ээ, тэр үед нэг л тийм залуухан зүрх сэтгэлдээ хөтлөгдсөн хүүхэд байж. Өдөржин хий гиюүрч суугаад л. Түүндээ баясан өөрийгөө дэвэргээд шөнөжин сууж мянган үг холбоод л. Одоо тэгтэл цахилгаан хэлбэрт шилжээд ширээ минь өвөл мэт. Гадаргуу нь сааралтаад уйтай харагдана. Намайг бичээч, намайг шивнээч хэмээх түүхүүд хүртэл уйтгарт дарагдаад гуниглах шиг. Би ч эмх цэгцтэй ширээгээ гөлийн гараа ширтэн сууна. Хуучин цагийн арван хуруугаа бус хэдэн арван товчлууртай арзгар хар гар царайчлангуй харна. Урдын адил намайг урхидаач хэмээн тормолзоно. Толгой эргэлдэх зүйл луунаас цаашгүй. <<Цасан луу тэнгэрт дүүлэн нисээд үүлэнд сэлнэ. Луун ангууч арга эс олоод гэрийн зүг буцлаа.>> Ингээд л болоо. Ердөө л хоёр өгүүлбэр. Хэрхэн өрнөсөн, хэрхэн төгсөх талаар юу ч байхгүй. Өө тийн ...

Нохой тэжээгч

Сургуулийн хотхонд эзэнтэй, эзэнгүй ноход олон. Золбин гэхэд хүзүүвчтэй, тэжээмэл гэхээр тэнэмэл тэдгээр ноход зам даган хэлээ унжуулан хэвтэнэ. Хэдэн жил болоход турж үхсэн нь үгүй. Хичээл орж байхад ч яахав оюутан сурагчдын үлдэгдэл хоолоор өлөн гэдсээ дүүргэдэг гэх сэн. Амралтаар анир чимээгүй сургуульд тэдгээр ноход яаж амьдардаг байна вэ? хэмээн гайхдаг сан. Урд шөнө хоолоо авчхаад харьж явлаа. Ноход нэгэн цуваагаар хаашаа ч юм бэ яаралдана. Сониуч зандаа хөтлөгдөн дагалаа. Гүүрэн доор бөөнөөрөө мод тойрон эргэлдэнэ. Мод гэтэл үгүй байж. Үл мэдэх хүн нохой бүрд юм хаяж өгнө. Хэсэг хачирхан зогсоод гэрийн зүг дугуйгаа жийлээ. Нүдний буланд даашинзны хормой дэрвэх үзэгдэв. Үл таних нохой тэжээгч шөнийн харанхуйд уусан алга боллоо. Унтахын өмнө зүүд нойрны эргэцүүлэлд нохой тэжээгч охин санаанд оров. Сар ч үгүй түнэр харанхуйд дэрвэлзсэн даашинз сэтгэл гэгэлзүүлнэ. Эр хүний л зан юм даа хэмээн бодсоор нойрслоо. Маргааш нь ахиад өнөөх бүсгүйтэй таарав. Өмнө нь анзаарч байгаагүй нохой ...

Би дарангуйлагч байсан бол

Ёо, хэрвээ би дарангуйлагч байсан бол засгийн газрын ордноо аваад хотоос зайлах сан. Зам нь бөглөрөхгүй амар. Тэгээд бодохлоор би дарангуйлагч биш болчих гээд байх шиг байна аа. Ард иргэд бөглөрч байхад дээр нь нисдэг тэргээр сүр дуулиантай явбал зүгээр ч юм уу? Хангалттай дарангуйлагч биш юм шиг болоод явчихлаа. Бөглөрч байхад нь онгироод л хажуугаар нь сүнгэнээд яваад байх хэрэгтэй юм байна. Яая, би дарангуйлагч байсан бол та бүхнийг загнаж байгаад л хотод метро байгуулаад Налайхтай холбочих байсан юм. Тэгээд л та нар уурлаад босоод, жагсангуут метрогоор цэргүүдээ зөөж авчирч загнаад л. Ёстой сайхан байх сан даа. Сэтгэхгүй байна даа, энэ одоо үеийн хүүхдүүд. Хэрвээ би дарангуйлагч байсан бол хотыг тэр чигээр нь хамарсан үнэгүй вайфай цацаж өгөөд л та муу сайнуудыг хянаж байхгүй юу. Юу хийж байна, хаана явна гээд л. Дайснаасаа сурч байж сайн дарангуйлагч болдог юм гэдгийг санах хэрэгтэй л дээ. Америк, Хятадыг хар. Ёо би та нарыг жаргааж байгаа юм шиг болоод л араас чинь хутга шаах сан...

Доголон тулаанч

Бага насны үлгэрүүд сэтгэлээс гарна гэж үгүй. Доголон тулаанч тийм л үлгэрүүдийн нэг. Харамсалтай нь би энэ үлгэрийг дуустал нь сонсож байгаагүй юм. Гүнжийг луу аваад явах хүртэл л би тэсдэг байлаа. Тэгээд л нэг мэдэхэд өөрөө доголон баатар болчхоод луутай тулалдах гээд хорвоо дэлхийгээр манарган давхидаг сан. Хэзээ ч үлгэрээ дуусгаж байгаагүйтэй адил зүүдэндээ хэзээ ч луу олж байгаагүй билээ. Заримдаа гүнж надаар биш доголон тулаанчаар авруулах гээд өөрөө нуугдаад байх шиг санагддаг сан. Тэгээд энэ үлгэрийг дуустал нь уншихаар нас биед хүрсэн хойноо төв номын сан орлоо. Үнэндээ гүнжээс болоод найз охинтой болж чадахгүй байна гэсэн мухар сүсэг намайг эзэмдчихээд байсан юм. Аварга том хаалгыг татан харанхуй чулуун танхимд оров. Энэ үед яг л өөрөө доголон тулаанч болчхоод гүнжийг аврахаар явж буй мэт санагдаж байлаа. Тэгээд гэгээн цагаан өдөр мөрөөдөлдөө дэмийрэн зогсож байтал минь жижүүр авгай ууртай хашхиран сэрээв. Тэр доороо орох боломжгүй ажээ. Заавал үнэмлэх авч байж ордог аж. Тийм...

Epik High

Epik High гээд дуртай хамтлаг минь өнгөрсөн жил шинэ цомог гаргасан байсныг мэдээгүй явж. Өмнө нь Epik High Is Here гээд 2021 он гаргаж байсан цомгийнх нь үргэлжлэл юм байна.  Epik High Is Here, Part 2. Их гоё болжээ. Дууг нь алгасахгүй яг дарааллаар нь тасралтгүй таван хоног сонсож байна. Одоо л дуунууд дундаас нь жоохон тиймхнүүд нь алгасаж байх шиг. Цомгийн нүүр зургаас л хоёр өөр мэдрэмж нь харагдаж байх шиг. Epik High хамтлаг Tablo, Mithra Jin, DJ Tukutz гээд гурван гишүүнтэй. Нөгөө хоёрыг нь сайн мэдэхгүй. Tablo нь бол мундаг гар. Stanford University -ийн магистрын зэрэгтэй. Дуугаа зохионо, дуулна гээд л авьяастай. Сүүлд HIGHGRND гээд байгуулсан нь надад таалагддаг Hyukoh бас The Black Skirts хамтлагуудыг агуулдаг. Гэхдээ энэ бүхэндээ хүрэх гэж зовсон л доо энэ гурав. Мундаг авьяастай боловч мөнгөгүй их л удаан явсан байх. Tablo  -ийн өөрийнх нь цомгууд ч гэсэн таалагддаг. Сүүлд өөрөө бас The Tablo Podcast хөтөлж байсан юм. Миний бодлоор Epik High Is Here, Part 2 цомог н...

Хатанд дурлав

Эртний хатанд дурласан залуу цаг хугацаагаар аялах гэж элдэв янзаар хичээнэ. Тэгэвч тэр ертөнцийн хуулиас хэрхэн зайлсхийх билээ. Одоо цагтаа л зунгааралдана. Уйлах ч биш, уурлах ч биш. Заяаны хань нь зам дээр биш он цагийн дэвсгэр дээр хуйлраатай. Яаж ийж байгаад учрыг нь олохыг хичээвч арга мухардана. Учраагүй байж яаж дурлачихдаг байна аа? хэмээн гайхаж болох юм. Бурхан тэрэн дээр ирээд шивнэчхэж. Чиний заяаны хань чинь Сорхог хатан гээд зүүд илгээж. Ядаж байхад Донров зүүдэндээ итгэнэ гэж. Муухай зүүд зүүдэлбэл тэр өдөр гэрээсээ гарахгүй. Цэлмэг тэнгэр үзэгдэвч тэнгэрийн хаягаар үүл хурна гээд гэртээ бүгчихнэ. Хаан биш түүнд хатан заяа ёслохгүй гэдгийг даанч тэр ухаарсангүй. Он цагийн уртад сэтгэл мохож, нуруу бөгтийнө. Тэгэвч зүүд нь түүнийг тавьсангүй. Чөдөрлөж орхиод оджээ. Гандсан зүрхээ дэвтээх гэж ном судар үзнэ. Тэгж явсаар түүний тухай бичив. Алдар цууг нь мандуулсан яруу туурь бүтээжээ. Сорхог хатанд түмэн олноороо дурлачхав. Очиж чадахгүй он цагаа өндөр тайзан дээрээс ч б...

Нохой

Нохой хуцаж байна "Хулгайч ирлээ! Хулгайч ирлээ!". Эзэн өндийн босож суугаад цагаа харвал гурав өнгөрч байв. Таавчгаа авч өрөөнийхөө хаалгаар чулуудчихаад эргэн орондоо оров. Энэ үед хотын нөгөө захад хоёр хос хайрын үгс шивнэлдэнэ. Салхи зөөлөн илбэн шатах зүрхсийг нь өдөөнө. Маргааш чи хэдэд ирэх юм? Би маргааш биш өглөө ирнээ! За тэгвэл өглөө хэдэд ирэх юм? Мэдэхгүй унтаж босож ирээд л хүрээд ирье. Болохгүй ээ! Яаж байгаа юм? Заавал өглөө эрт ирээ! хэмээн охин хошуугаа унжуулан эрхэлнэ. Залуу уруул дээр нь үнсчхээд, нэг юм хэлэх гэснээ эргэн шуналтайгаар нь уруулыг нь шимэв. Нохой хуцна. "Хуурамч дохио байж, уучлаарай! Хуурамч дохио байж, уучлаарай!" . Эзэн тоосонгүй гэтэл эхнэр нь гэдэс уруу нь нудран цаад мангар юм чинь юундаа хуцаад байгаа юм бэ? очиж үзээч гэв. Эзэн дуртай дургүй нүдээ нухалсаар нохойн дээрээ очлоо. Шөнийн харанхуйд бараантах дүрсийг харсан нохой ган хийлгэх гэснээ эзнийхээ үнэрт уяран сүүлээ шарвав. Нөхөр хөргөгчөөс үлдэгдэл хоол гарган идүү...

Хуучин дэвтэр сөхөж шүлэг уудлав

Зарим даа шүлгээсээ оруулъя гэхээр оруулчихсан ч юм шиг. Бичье гэхээр биччихсэн ч юм шиг. Өөртөө итгэж ядан баахан шалгана. Би бичээгүй ч өөр хүн бичсэн мөрд байх вий дээ. Хорон санаанаас бус харанхуй мунхгаас минь болсон буй за. Дээр үед бичиж байсан, саяхан бичиж байсан ялгаагүй шүлэг бүр минь нэг л хөшүүн санагдана. Эвсэлтэй хүн биш бололтой. Уян сэтгэл алга юм болов уу? Уянгалуулаад л уяраагаад байдаг хүн байсан бол алдар нэр минь мандсан байх биз ээ. Дээр үе шиг байгаад хайрын шүлэг бичээд л болчихдог бол гэж бодовч худлаа л байх даа. Газарт хэвтэр зурвасаа түүгээд л өвөртлөх буй за. Яалтай ч билээ!? Ахх, бүсгүй! би кино үзэх гэж ирсиймсан Аяа! чи кинонд юунд ингэж гангалж ирнэ? Анхаарал минь чам дээр төвлөрчхөөд Аниргүй, харанхуйд бүүдийх чам руу ширтэнэ. Дэргэд чинь суух залуу ажигч үгүй Дэлгэц рүү гөлийгөөд суучих юм, Тэгээд чамайг гуниглахыг ажихгүй мөртөө Тэвэрч суучхаад надад ч харуулахгүй Харц чинь надтай тулгарахад Харин би ичингүйрч орхиод Хачин ёозгүй инээх аядаад Хараа ...

2023.08.21

Өнөөдөр газар, тэнгэрийг хэн гомдоочхов доо. Инээж чадахгүй, уйлж чадахгүй, урвайсаар өнгөрөх юм. Үдэш болоход сэтгэл нь нэг онгойсон мэт нар зөөлөн жаргалаа. Шүтдэг, тахидаг хүмүүс нь багасах авч ивээсээр, тэтгэсээр он цагийг элээнэ. Өглөө гарах бүрийдээ өглөөний мэнд тэнгэр, газар, нар гурав аа гээд тэнгэр өөд ширтчихээд явах дуртай. Шүтлэггүй хүн мөртөө сүжигтэй юм шиг байгаа юм. Залуухан байх даа алхах дуртай, тэрэндээ хий дэмий их алхсанаас болсон байж магадгүй. Тэд нартай их ярина. Ярина гэж дээ би зовлонгоо тоочно. Газар хөлөөс минь түшиж, тэнгэр тахимаас минь өргөөд, нар намайг гээд гэрэлтэнэ. Заримдаа салхитай ярина. Та гэхээр арай биш юм шиг. Нөгөө гурваасаа арай залуу юм шиг санагдана. Тийм болохоор нь салхи андаа гэнэ. Гомдсон бололтой энгэрийг нь сад татаад л шуурна. Тоглож байгаа юм болов уу гээд л бодно. Гомдохоор биш дээ сайхан сэтгэлтэй амьтан байгаа юм. Уншсан хүн мэдрэл муутай юм уу даа хэмээн бодох буй за. Тэгэвч танд ч бас өдрийн мэнд. Зун дуусаж буй бололтой. Сүүл...

Улаан лооль

Аав, ээжийнд орж эрхлэнгээ алдаад гарав. Хоол идчихээд сэтгэл санаа өөдрөг байтал автобус ус цацчихаад яваад өглөө. Уурч хүрэх шиг. Хоосон замаар явж байж үхэх гэж байгаа юм шиг дайраад ус цацчих юм. Замын хажууд ээж, охин хоёр зогсоно. Машин барих гэж байгаа бололтой. Хэрэгт дурлаад торыг нь харвал баахан ногоо, цагаа. Хүнсээ цуглуулаа юм болов уу. Зөрөөд өнгөрсний дараа нөгөө хоёр тороо дамжлаад алхав. Дундаа хийгээд дааж ядан алхана. Явах зүгт нь байрлах байрууд нэлээд зайтай, дааж байгаа юм болов уу? гэж бодов. Эргэн, эргэн харвал яваад л байх шиг. Гэрлэн дохио дээр зогслоо. Хажууд ирэх юм бол магадгүй тусалж болох юм. Үгүй ээ, хулгайч гэж бодох байх даа. Харанхуй шөнө малгайтай цамц өмсчхөөд ганцаараа алхаж байгаа эрэгтэйгээс хоёр эмэгтэй айх байлгүй дээ. Гэрлэн дээр ирсэнгүй. Эргэн харвал нэлээд ард гараа амраан зогсоно. За болох байлгүй дээ гэж бодоод зам гарлаа. Зам гарчхаад хойшоо эргэв. Нүдний буланд өнөөх хоёр гэрлээр амжих гэж гүйнэ. Ээж нь өөрөөсөө өндөр охин, тор хоёроо б...

Хайрлаж сурсан нь

Оргилын хувьд энэ нэгэн дурсамж хамгаас үнэтэй. Та өөрийнхөө хамгийн үнэтэй дурсамжаа бодоод үз дээ!? хэн хамаарч байна тэр дурсамж тань? та эсвэл хайртай хүнд үү? Бодох хэрэггүй ээ мэдээж танд шүү дээ! үгүй бол яахан таны хамгийн үнэтэй дурсамж байх билээ. Оргилын энэхүү дурсамж ч гэсэн өөртөө нь хамаарч байсан юм. Харин тэр дурсамжид нь өөр бас нэгэн хүн хамаарч байв. Бүүр тодруулан хэлбэл түүний анхны хайр. Магадгүй нэрийг нь нууцлахгүй бол хэний тухай өгүүлж буйг хэн нэгэн уншигч маань андуурч магад тул түүнийг Хатагтай гэе. Оргил, Хатагтай хоёр хэрхэн яаж, хэзээ танилцсаныг нь мэдэхгүй. Би зөвхөн тэр хоёрыг салснаас нь л хойш мэднэ. Салсан гэж дээ Оргил Хатагтайд хаягдчихсан юм. Үгүй ээ, ерөөсөө Хатагтай зүгээр л яваад өгчихсөн, харин Оргил юу ч хийгээгүй гэж болох юм. Тэгэхээр хоёр талаасаа хүссэн эсвэл хүссэн ч хэчнээн боломжгүй дурлал болохоо битүүхэн мэдэрч байсан тул бууж өгцгөөсөн байж болох юм. Хатагтай, Оргил хоёр салсныхаа дараа бараг жилийн дараа тааралдав. Оргил ганцаар...

Очир

Тагнуулын ерөнхий газрын зогсоол эл хуль агаад элсэн цөл аваас зэрэглээ үзэгдэх буй за. Найдан хэдий залхуу боловч тэргээ тавьж эс зүрхлээд зайтайхан газраас алхаж ирэв. Арван жилээ дүүргээд Батлан хамгаалахын их сургуульд орсон боловч ээжийнхээ ятгалгаар мэргэжлээ солин мэдээлэл зүй судалжээ. Тэрнээс хойш мэргэжилдээ гаршин явсаар нэг л өдөр ТЕГ - ийн цахим ертөнцийн салбарын зөвлөх болон эхийн сэтгэлийг хөсөрдүүлэв. Сурсан зүйлийг сураар боож болдоггүй, хүссэн сэтгэлийг хяслаар чагталж чаддаггүй гэгч л болжээ. Найдан энэ удаад далд сүлжээний талаарх өчиг сонсохоор ирсэн нь энэ аж. Мэдүүлэгч бүсгүй өмдөө шуухад шилбэ дээр нь очир гилбэгнэв. Буу мэт таталган бичсэн монгол бичигт шивээсийг үзсэн Найдан сая л буруу зүйлд орооцолдсоноо ухаарлаа. Очир шивээс бол Монголд төдийгүй урд, хойд хөршид алдартай зэвсэгт бүлэглэлийн тэмдэг билээ. Найдангийн эцэг Очир бүлгийг нэг насаараа мөрдсөн агаад түүнээс л болон хорвоогоос хальсан билээ. Найдангийн ижий яагаад тэгж ихээр Найданг мэргэжлээ соли...

Амьд үлдсэн нь

"Хонгор минь гүй л дээ гүй... би чамайг алдмааргүй байна. Ахиад жоохон, ахиад жоохон гүйчих тэгэх үү? гуйж байна шдээ!? " хэмээн залуу эмэгтэйгээ чирэн гүйнэ. Эмэгтэй нь одоо сульдаж ядраад хөл нь ч зөөгдөхөө больжээ. Эцсийн эцэст ямар ч тэнхэлгүй болоод бүдэрч унаад чирэгдэж эхлэхэд залуу аргагүйн эрхэнд зогсоод түр амаръя гэж шийдсэн боловч араас нэхэгчдийн дуу нэг их холгүй сонсогдоход нь яаж ч чадалгүйгээр бүсгүйгээр үүрээд гүйлээ. Гүйж байхдаа унаж тусаж, эмэгтэй нь өөрийг нь хаяад амиа бодон зугтахыг гуйх боловч залуу дүлий мэт гүйсээр л ... Эмэгтэй бүх болсон явдлыг эргэцүүлэн бодно. Өмнө нь залуу өөрийнх нь араас хэчнээн их гүйдэг байсан ч огтоос тоож харьцдаггүй байсан бол одоо дэргэд нь үлдэж ганц хань болж байгаа энэ залууд өөрийн эрхгүй дасаж хагацмааргүй байгаа боловч өөрийнх нь энэ арчаагүй байдлаас болон тэр ч гэсэн үхэх болж байгаад уур нь хүрнэ. Уурласандаа залууг чанга тэвэрнэ.Нүднээс нь зогсоо зайгүй урсах нулимс залуугийн нүүрийг даган урсахдаа залуугийн х...

Цэцэг ургуулагч бүсгүй

Намайг шуламд дурлах юм бол арван авдар алт өгнө гэж хаан андгай тангараг тавив. Би ч алт гэхээр нүд сэргэчихдэг хүн болохоор шуламд дурлахаар биш дурласан алтаа авахаар шулмын эрэлд гарлаа. Манай улсанд гурван шулам байдаг. Нэг нь аль өвөөгийн үед л байсан атигар хар хочит шулам хойд ууланд буй. Хоёр дахь нь өмнөд улсаас ирсэн эрээн толгойт нэртэй эмгэн шулам. Урд ууланд бүгдэг. Хамгийн сүүлчийнх нь харин харсан болгоноо дурлуулж алдаг хэмээх хорт сарнай хочит баруун нуурын шулам. Хэдий алтнаас болж байгаа ч гэсэн үхэх дээрээ тулбал гоо сайхан хараад үхнэ ээ гэж бодсон би мэдээж хорт сарнайг сонгов. Ингээд гурван өдөр, хоёр шөнийн аялалдаа гарч идэж уугаад наргиж цэнгэсээр сарын дараа нуурын эрэгт ирлээ. Харанхуй шөнө ирсэн болохоороо ч тэр үү!? нуур аймшигтай үзэгдэнэ. Хав харанхуйд намайг ширтэх сар, сарны тусгал хоёр дотор хүйт оргиулна. Уусан архи аль хэдийн гараад одоо зүрх түг, түг хэмээн цохилох нь мэдрэгдэх ажээ. Хэдий айвч авдар алт ой тойноос үл гарах тул зорьж ирсэн хэргээ ...

Нүгэлтэн

Сахиусан тэнгэрүүд ирээд сүүлчийн нүгэлтэн болохыг надаас гуйв. Би юу ч ойлгоогүй тул учрыг лавлавал. Чөтгөр бурханд нэг санал тавьжээ. Хэрвээ бурхан чөтгөрийн сонгосон нэг хүнийг амиа хорлохыг ятгах аваас чөтгөр тамын үүдээ хаах аж. Харин тэр хүн тамын тогоонд үүрд үлдэх болно. Гэвч бурхан энэнтэй эвлэрч чадахгүй байлаа. Бусад гэм хийсэн хүмүүсийн өмнөөс энгийн нэгнийг тамд явуулна гэдэг байж боломгүй хэрэг санагдана. Тэгэвч өөр хэдэн живаа сүнс нарыг тамын зовлонгоос аварна гэж бодохоос мөн л сэтгэл нь тогтохгүй. Бурхан их удаан боджээ. Тэгээд зөвшөөрөхгүй байхаар шийдэж гэнэ. Учир нь түүнд итгэдэг хэн нэгэн итгэгчийг чөтгөр аваад явчихвал юу болох билээ!? гэж бодох төдийд л хамаг эргэлзээ нь арилжээ. Диваажинд байх сүнснүүдээс бурхан сайн дураараа там руу явах хүн байгаа эсэхийг асууна гэхээр өөрийнх нь амласан мөнхийн амар амгалан үгүй болчих гээд байдаг. Харин сахиусан тэнгэрүүд бурхныг алдаж байна хэмээн үзжээ. Тэгээд эхлээд чөтгөрийн санал болгох хүнийг сонсохоор болж гэнэ. Тэр ...

Хүн дагаж уйлав

@oliverspeaks1 Teaching myself how go read and this is the results of it #booktok #books #readmorebooks ♬ original sound - Oliver James Интернэтээр явж байгаад ийм бичлэгтэй таарлаа. Нэг залуу уншиж сурч байгаа үйл явцаа тикток-д оруулдаг юм шиг. Би өөрөө тикток хэрэглэдэггүй боловч хүмүүс сонирхох юм болов уу гээд холбоосыг нь уяв. 34н насандаа уншиж сурч байгаа юм байна. Одоо би өнгөрсөн, хөгширсөн гээд хаяж болох байтал тэгсэнгүй. Чадна, болно гээд уншиж сурахаар шийдэж. Надад бол төсөөлөгдөхөөргүй зүйл. Мэдээж би эхээс төрөхдөө л ярьж бичиж байгаагүй нь тодорхой. Гэхдээ бага байхын л ном уншиж өссөн болохоор энэ хүн амьдралдаа бүхэл бүтэн гуч гаруй жил тэгж амьдарсан гэхээр ойлгомжгүй ч юм шиг. Хүн болгон л шоолдог байсан байхдаа гэж бодлоо. Би хэрвээ ийм хүнтэй таарвал яах бол дорд үзэх болов уу? Хөгжлийн бэрхшээлтэй юм болов уу л гэж бодох байх даа. Одоо уншиж байгаа ном нь Charlotte's Web гээд хүүхдийн ном. Насанд хүрсэн хүн уншиж болохгүй гэсэн үг биш боловч Амер...

Цаг хугацаа та битгий ухраач

Гэнэт цаг хугацаа ухарч эхэллээ. Би өөрөө ухарч байгааг нь мэдээд байгаа мөртөө юу ч хийж чадахгүйгээр тарчилна. Салсан хүнтэйгээ эргээд нийлэв. Үгүй ээ ... эргээд нийлсэн гэж болохгүй юм байна. Ерөөсөө эргээд салаагүй байрандаа ороод явчихлаа. Энэ бүхнийг ажиглан байхад сэтгэл минь аймшигтайгаар догдлон хэчнээн ихээр түүнийг санаснаа шивнээд тэврэхийг хүсэх авч гагцхүү урдын хачин муухай үгс л амнаас гарна. Тэгээд анхны үнсэлт. Аяа! би мэдсэн бол чамайг илүү зөөлөн, илүү эелдгээр үнсэх байж. Аах! анхны болзоо. Зүгээр л нэг уулзалт сайн уу? ... сайн ... чи сайн уу? ... болдог сон бол сарнай цэцгийн баглаа тэврээд чамайг гайхтал чинь өөдөөс чинь инээмсэглэн барьж зогсох сон. Бүгд л буруу болоод байна. Үгүй ээ ... бүгд л буруу байж. Зөв хийж байна, ийм л байх байсан хэмээн бодож байсан бүхэн ерөөсөө л бүгд буруу байж. Аль эсвэл бодол санаа хүртэл эсрэгээрээ яваад зөв зүйтэй бүхнээ үгүйсгэн өөр өөрийгөө ингэж тарчилгана уу? Бодоод байх нь ээ!? одоо явж байгаа цаг хугацааны эсрэг урсгалд б...