Skip to main content

Чөтгөр төрөв

Манай сумын галзуу Дорлигийг нэрээр нь дуудах хүн надаас өөр үгүй. Бүгд л түүнийг Шар хэмээн авгайлна. Нээх гөлийсөн шар бус үхэр шиг зөрүүд мөртөө бух шиг бадируун болохоор нь Шар хэмээн авгайлах болжээ. Уул нь анхандаа хайнагийн шар гэж хочилж байсан боловч яван явсаар Шар болжээ.

Шар арван найман насандаа сайн дураар цэрэгт явж. Явсан шалтгаан нь ердөө л мөрийнд хожигдсоноос болсон гэдэг. Шарын ангийнхан төгсөлтийн баяраараа зугаалгаар явсан агаад бүгд мөрийтэй тоглож. Ялагдсан нь цэрэгт явах мөрийтэй байгаад Шар хожигдож. Шарыг үнэндээ хэн ч яв хэмээн шахаагүй боловч гөжүүд Дорлиг зөрүүдэлсээр байгаад явжээ. Тэндээс бие тэгш тул хотод хүндэт харуулын ангид хуваарилагдав. Анхны өдрөө л шинэ цэрэг гутал өмсөж хал цэрэгт эвтэй сайхан гутал өмсгөхгүй хэмээн гөжүүдлээснээр цэргийн хүндхэн өдрүүд нь эхэллээ. Шар хэдийгээр аймаг, сумандаа атаман, зодоонч нэртэй байсан авч цэрэгт ирээд хэрэг болсонгүй. Хөөрхий Шар нэг хэсэгтээ үгэнд орж сурчээ. Хэдий тэгэвч сурсан занг сураар боож болохгүйн үлгэр бодитоор хэрэгжин зөрүүд Дорлиг хэмээх нэрийг авав. Сүүл сүүлдээ хүн болгон Дорлигийн зөрүүдийг мэдэх болсон тул түүнийг зөнд нь орхиж. Зүгээр л нэг зөнд нь хаячхаж болохгүй тул хоолны газар хуваарилав. Тэнд л Дорлиг өөрийгөө олж тогооч болох дур сонирхолтойгоо мэдэж авав. Дорлиг гал тогооноос салахаа байж, юмхнаар юм хийх гэж өдөр шөнөгүй турших болсон тул Хайнагийн шар хочоо авав.

Цэргээс халагдаж ирээд аймагт засаг даргын тогоочоор ажилд орсон боловч дарга улсын махыг авч явах гэснийг илрүүлснээр маргааш нь ажилгүй болов. Тэндээс Шар шууд хөдөө гэртээ гарч таван хошуу малын бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх арга чаргыг судлах болов. Сүүл сүүлдээ амьтдыг олон янзын аргаар тэнгэр харуулах болсон тул настай байтугай залуу хүмүүс дургүйлхэх болов. Нэг өдөр олон түмний гомдлын үндсэн дээр засаг дарга урдын явдалд хөмхийгөө зуун, цагдаа нар дагуулсаар Шар дээр ирэв. Гэвч өөрийнхөө юмыг хүн ална уу!? хаяна уу!? яана! та нарт ямар хамаа байна хэмээгээд халдаасангүй. Нөгөөдөр нь засаг дарга амьтдын эрхийг хамгаалахынхантай Шарынд очив.

Шар та нарт мах нь хэрэгтэй юм уу? Яаж алах арга нь хэрэгтэй юм уу? мах нь хэрэгтэй гэвэл махыг нь зүгээр ав. Арга нь хэрэгтэй гэвэл ганц аргатаа баригдаад байлгүй миний нээсэн арван хэдэн аргыг сурч ав хэмээн гөжүүдлээд хөдөлсөнгүй. Үүнээс хойш Шарынхтай хот айл буух өрх олдохоо болив. Хүмүүс ч түүнийг зөнд нь орхиж. Шар хүнтэй ч гэрлэсэнгүй, хүүхэд шуухадтай ч болсонгүй. Ганц бие эцэнхий өвгөн болж зөнөжээ.

Нэг өдөр дэнж дээрээс хөтөлгөө морьтон ирж үзэгдэнэ. Би ч найзуудтайгаа тоглоод анхаарал тавьсангүй. Гэтэл шилэн хүзүүн дээрээс нэг зүйл атгаад авав. Муухай орилон харвал Шар байлаа. За хүү чи бяр их боловч ухаан чинь ядмаг юм! намайг дагаж, манайд очиж бай! хэмээв. Би ч үгүй гээд чарладаг юм байгаа биз дээ. Орой гэртээ харивал Шар аав, ээж хоёртой минь цай ууж суув. Ээж намайг харснаа нүүрээ буруулав. Аав сахлаа имрээд намайг дуудан өвөр дээрээ суулган за хүү минь Шар ах чинь нас өндөр болсон тул чи очиж гэрийн хормой хотыг нь сөхөж үз гэв. Би яаж ч зөрүүдлээд нэмэр болсонгүй. Сүүлд сонсох нь ээ! Шар гуай бүх хөрөнгөө надад өвлүүлнэ хэмээн амласан байж. Мянгат малчин тэгэж амлахаар арав гаранхан хонь, ганц усч адуутай тэгсэн атлаа малынхаа тоотой адил хүүхэдтэй эцэг, эх зөвшөөрөхгүй яах билээ.

Эхэндээ Шар гуай надаар гэрийн ойр зуурхан ажил хийлгэдэг байв. Мал хуй нь ухаантай мэт бүх зүйлсээ өөрөө хийх агаад Шар гуайд хэрэглээд байх зүйл үгүй тул үхэр малаа саадаггүй байв. Сүүл сүүлдээ Шар гуай их л дотносох болж орой үдэш өөрийнхөө олж мэдсэн зүйлсээ надад ярьж өгөх боллоо. Би ч ихээхэн сонирхох болов. Тэгсээр хорин нас хүрэхийн өмнөхөн минь Дорлиг гуай амь барав. Орных нь дэргэд сууж ахайд Дорлиг өвгөн намайг харж инээгээд өвөө гээд дуудчих хэмээн хүсэв. Би ч Шар гуайд ихэд дотносон тул өвөө хэмээн нэг их юм саналгүй өгүүлэв. Шар гуай нүдээ аниад ахиж сэрсэнгүй.

Одоо харин Шар гуайн заасан бүхний хэрэглэж үзэх цаг болжээ. Бүх малаа ах дүү нартаа өгөөд хот орж туршилтаа эхлэх минь. Малын тухай бүхнийг мэдсэн тул одоо хүний тухай мэдэх зүйлс л үлдэж.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...