Skip to main content

Амьд үлдсэн нь

"Хонгор минь гүй л дээ гүй... би чамайг алдмааргүй байна. Ахиад жоохон, ахиад жоохон гүйчих тэгэх үү? гуйж байна шдээ!? " хэмээн залуу эмэгтэйгээ чирэн гүйнэ. Эмэгтэй нь одоо сульдаж ядраад хөл нь ч зөөгдөхөө больжээ. Эцсийн эцэст ямар ч тэнхэлгүй болоод бүдэрч унаад чирэгдэж эхлэхэд залуу аргагүйн эрхэнд зогсоод түр амаръя гэж шийдсэн боловч араас нэхэгчдийн дуу нэг их холгүй сонсогдоход нь яаж ч чадалгүйгээр бүсгүйгээр үүрээд гүйлээ. Гүйж байхдаа унаж тусаж, эмэгтэй нь өөрийг нь хаяад амиа бодон зугтахыг гуйх боловч залуу дүлий мэт гүйсээр л ... Эмэгтэй бүх болсон явдлыг эргэцүүлэн бодно. Өмнө нь залуу өөрийнх нь араас хэчнээн их гүйдэг байсан ч огтоос тоож харьцдаггүй байсан бол одоо дэргэд нь үлдэж ганц хань болж байгаа энэ залууд өөрийн эрхгүй дасаж хагацмааргүй байгаа боловч өөрийнх нь энэ арчаагүй байдлаас болон тэр ч гэсэн үхэх болж байгаад уур нь хүрнэ. Уурласандаа залууг чанга тэвэрнэ.Нүднээс нь зогсоо зайгүй урсах нулимс залуугийн нүүрийг даган урсахдаа залуугийн хааяа нэг тогтож, тогтож тасран унах нулимсыг нууна. Амьдралдаа анх удаа нэг л эмэгтэйд хайртай болоод тэрэндээ тоогдох гэж хэчнээн их зовлоо. Эцсийн эцэст ашгүй нэг хамт байх боломж гарж ирэх энэхэн мөчид л ингээд түүнийгээ алдчихна гэхээс сэтгэл нь түвдэхгүй ерөөс энэ талаар бодохыг ч хүсэхгүй байв.

Одоо хэдхэн цаг ... 2 цаг... үгүй ээ ганцхан цаг. Үүр хаяар ч байна гэдэг чинь удахгүй амьд үлдэх боломжтой гэсэн үг. Нар л мандчихвал энэ бүхэн дуусаж бид хоёр амьд үлдэх боломжтой. Хэрвээ тэгж чадвал бүх юм сайхнаар эргэх болно, үгүй ээ! бүүр гайхалтай болох болно. Бид эцсийн эцэст хамтдаа байх болно гэж бодох тусам залуу улам хүч орох шиг санагдан урагшилсаар л... Гэвч аргагүй хамаг тамир тэнхээ нь барагдаад зөөж ядан байсан хөл нь бяцхан модны үндэст тээглэн тэр хоёр өнхрөөд өгөв өө. Өөрийн зөн совингоор л тэсэн тэвчиж зугтааж байсан юм уу!? гэлтэй нэгэнт ойчоод зогссон хөл нь ахиж хөдлөх тэнхэлгүй болжээ. Араас ирэгсэд улам ойртсоор л...

Залуу эмэгтэйгээсээ гуйна. "Гуйж байна зугтаа ч! гүйгээ ч! Би чамайг л амьд үлдээх гэж өдий болтол гүйсэн өдий хүртэл зугтаасан. Тэгээд эцэст нь чи үхүүлчихвэл энэ бүхэн ямар ч хэрэггүй болно шдээ! Гүй! одоо яв! зугт!" гэж хэчнээн зандарсан ч эмэгтэй айн хөшсөндөө сүүлчийн найдвар нь ийнхүү алга болж байгаад гуньж гутарсандаа цурхиран уйлаад нэг л газраа суусаар. Гэнэт эмэгтэйн нүүрэнд тас хийн хэн нэгний гар буухад гайхан харвал залуу ууртайгаар өөрийг нь ширтэнэ. Эмэгтэйн хацар нь халуу дүүгэхийн сацуу зүрх нь уур омгоор буцалж эхэллээ. Зовлон шаналалд нуга дарагдан байсан сэтгэл гэнэт энэ шударга бус бүхнийг хараан зүхээд галд шатаж эхлэн хорслын нүдээр харвал. Залуу яах ийхийн зуургүй ахин гараа далайн нөгөө хацрыг нь алгадав. Эмэгтэйн нулимс хорсол,үзэн ядалтаар дүүрэн урсаж гарахад "Зайл! эндээс зайл! би чамайг үзэн ядаж байна! чамайг баян болохоор чинь л би өдий хүртэл сайхан амьдралыг мөрөөдөн хий хоосонд тэмүүлсээр энд хүрэв! Одоо би үхэх нь хараал идээсэй чамайг, нүднээс далд ор " гээд бүсгүйг түлхлээ. Бүсгүй энэ бүхэнд нам цохигдон өөрийн эрхгүй сөхрөөд ахин уйлж гартал "Үлэнцгээ хийгээд уйлаад байгаан чи " гээд залуу дахиад алгадаад авав. Эмэгтэй одоо гүйж гарлаа. Залууг үзэн ядсан сэтгэлдээ гүйж гарав. Хэсэг зуур түүнийг хайрлах сэтгэл төрснийгөө үзэн ядсандаа хамаг хурдаараа гүйнэ. Ард нь залуугийн аймшигтай муухайгаар орилох сонсогдсон ч одоо энэ бүхэн түүнд хамаагүй болсон тэр адгийн амьтан байж.

Нарны алтан шаргал гэрэл туслаа. Одоо бүх юм ард хоцорсон. Үхэл...худал хуурмаг...адгийн амьтан цөмөөр ард хоцорсон. Бүсгүй учир зүггүй инээж гарлаа. Хахаха...хахаха... зогсоо зайгүй инээнэ. Тэгснээ гэнэт уйлж гарав...

Comments

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Хуримд явав

Хоёр найзын хуримд уригдав. Гэрлэлт хосууд ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Найр дэлгэрч бүжиг эхлэх цагаар монгол дээлтэй хоёр ахмад талбай тойрон эргэв. Нүүрэндээ мишээлтэй тэр хоёр өөрийн эрхгүй сэтгэл сэргээв. Бүжиглэх гэдгийг жаргал болгож ашиглаад өтөл насандаа баясалтай буй нь надад халдаа биз ээ. Хундага нэг өргөв. Хоёр өргөв. Түүнээс цааш тоолсонгүй. За одоо больё доо гэж бодоод суулаа. Хөгжим чангарч хүмүүс хөл оров. Бүжгийн талбай он цагийн хэлхээс харуулна. Дээлтэй, хослолтой, даашинзтай хүмүүс зэрэгцэн бүжнэ. Намуун ая уянгална, хип хоп үгс урсана. Хүмүүсийн сэтгэл оргил дээрээ иржээ. Бялуу тарж амттай цаг дуусав. Тар гэж хэлэхгүй тэнгэрээс бороо шаагина. Хүргэн, бэрийн талийнхан бүгд аз жаргалтай баярлана. Ураг холбож буй хүмүүс тул өөр хоорондоо дотносож буй нь тэр биз. Би харин байснаараа ирээд байгаагаараа буцлаа. Магад танихгүй хүмүүс дээр очиж хундага өргөөд танил болох ёстой байсан юм шиг. Би өөрөө тийм талдаа хүн л дээ. Өөрөө танилцаж чаддаггүй. Хүн намайг танилцуул...