Skip to main content

Сүүлчийн бүжиг

Сүүлчийн бүжиг эхэллээ. Тулаанд орохоос өмнөх үдэлтийн бүжигт хос хоёр эргэлдэнэ. Залуу нь эмэгтэйгээ сүүлчийн удаа ширтэж, бүсгүй нь эрэгтэйгээ эцсийн удаа тэврэх мөч. Охины нүднээс нулимс урсах ч тэр хүчлэн инээмсэглэнэ. Амрагаа дайны талбарт үдэх мөчдөө аз жаргалаар түүнийг бялхаахыг хүснэ. Даанч сэтгэл гэдэг гунигтай. Харуусал хацар даган урсана. Цэрэг эр хонгор бүсгүйгээ цээжиндээ наан зүрхнийх нь цохилох хэмнэл бүрийг насан туршдаа сонсохыг хичээнэ. Түг ... түг. Хайртыгаа орхин одохдоо урвайхыг үл хүсэн зүрхээ чангалж бие хүчилнэ.

Сүүлчийн ая үргэлжилсээр л. Хийлийн аялгуу уртаас урт таталдана. Төгсгөлийн мөч эхэллээ. Даараан дараан ... даа да. Залуу амьдралынхаа утга учир бүхнийг сүүлчийн удаа харах гэсэндээ эргэхээ болив. Түүний үс долгиотон мөрийг нь даван унжина, уруул нь ягааран үл мэдэг мишээнэ. Нүднээс нь оч, гуниг хоёр нэгэн зэрэг харваад үзэсгэлэнтэй төрхийг нь чимнэ. Эр хамгаас сүүлчийн удаа түүний уруул дээр үнсэн аз жаргал, уйтгар гунигийг нь амтлав.

Ялагдах нь тодорхой ч тулалдахаас өөр аргагүй дайн оршино. Энэ тэдгээрийн л нэг. Эх орон, гэр бүл, амраг хайрт, үр хүүхдээ хамгаалах гэсэн эцсийн цөхрөнгүй үйлдэл. Өнчирсөн эх орон, хүүгүй гэр, эзэнгүй айл, эцэггүй хүүхэд. Цэрэг эрс тулааны талбар өөд шигд алхална. Бүгд өөр өөрсдийнхөө дурсамжид эргэлдэнэ. Сүүлчийн бүжгийн хэмнэл, сүүлчийн аялгуу сэтгэлээс нь үл гарна. Тэд бүгдээрээ яагаад дайсан этгээд дайрах болов хэмээн гайхаацгаан шанална.

Сүүлчийн бүжиг бахархалтайгаар эхэлнэ. Эх орны нэр төрийн төлөө хэмээх дайны эхлэлийн аялгуу. Цэрэг эрс хөгжилтэйгөөр бүжгийн талбайд эргэлдэн. Хайрт бүсгүйчүүдийнхээ нүдэнд од мэт гялалзана. Сүүлчийн гэж мэдсэн бол өмнөх шиг намуухан, мөч бүрийг эрхэмлэн бүжих байсан биз ээ. Төгөлдөр хуурын ая эгшиглэн, хөгжимчний хуруу жигд бүжнэ. Наа наан ... нараан нараан.

Ахин бүжиг явсангүй. Бүгд сүүлчийн бүжигт амраг хайртаа урихыг хүснэ. Хайрын үгийг чихэнд нь шивнэн, чангаас чанга тэврэн, гунигийг нүднээс нь үргээн уруул дээр нь чангаас чанга үнсэхийг мөрөөднө. Тэгэвч нэгэнт оройтжээ. Тэд одоо яагаад тулалдаж буйгаа ойлгохгүй болов. Эх орны нэр төр хаана ч байсангүй. Цус, үхэл, хагацал л цуурайтна. Бүгд зэвсгээ хаян буцахыг хүсэх ч эргээд эх орноо хамгаалахын тулд тулалдах хэрэгтэй болохоос айцгаана. Нүдээ анин, буугаа атган урагш зүтгэцгээнэ. Зүрхээ чангалан эх орныхоо төлөө урагшаа.

Сүүлчийн бүжиг дэлгэцэн дээр эхэлнэ. Хос хоёр нэг нэгнээ харан инээмсэглээд, тэврэлдэн сууна. Бүсгүй эгшигт хайрцаг тэврэн сууснаа түүнийгээ дэлгэн аялгууг нь сонслоо. Лаа ла ... ла ла. Тэр дэлгэцийг унтраан залуугаа татсаар босов. Жингэнэсэн хөгжим шулганасаар л. Тэр хоёр нэг нэгэндээ ахин дурлах мэт ширтэлцэн өрөөний голд эргэнэ. Ханын тавиурт цэрэг эрийн зураг өлгөөтэй, хажууд нь одон тэмдэг хадаатай үзэгдэнэ. Хос хоёр түүнийг дурссан бодлоо. Тэр л сүүлчийн бүжигт талархацгаан мөнхийн бүжгээ эхэлнэ.

Залуугийн нүд гүн агаад хүрэн. Үс нь жижигхэн, буржгар. Цээж нь тэвхгэр агаад арьс нь эрүүл чийрэг бор. Хөмсөг нь шулуун, шийдэмгий дүртэй үзэгдэнэ. Бүсгүй. Эрэгтэйн хувьд хамгаас үзэсгэлэнтэй. Илэрхийлэх үгс түүнд олдохгүй. Хос хоёр нэгэндээ эрхэлсээр уусан одно. Сар оддыг харуузай хэмээн үүлэн хөшиг татжээ. Цонхны цаана бороо шаагих сонсогдоно.


___________________________________

Hanper

Солонгос дуунд дуртай хүн бөлгөө. Гэхдээ бүгдийг нь сонсоод байдаггүй байх аа. Хэдэн хамтлагуудаа л сонсоно. Хятад дуунд ч дуртай. Япон дуунууд ч сонсоно. Тэгсэн атлаа Монгол дуу бараг мэдэхгүй. Ойлгодоггүй болохоор л таалагддаг юм шиг байгаа юм. Дууны үгс ойлгочихоор яагаад байдаг юм бол мэдэхгүй. Уйлчихдаг байж магадгүй :Д
Магадгүй ахиад уншихыг хүсэх юм бол энэ дууг давхар сонсоод унших юм болов уу? Сонсож байхдаа бичсэн болохоор. Яасан хурдан бичдэг юм бэ гэж бодож болох юм. Нэг дуу дуусах хооронд бичээд л. Би нэг таалагдсан дуугаа давтаад л сонсоод байдаг талтай. Нэг өдөр, хоёр өдөр ... хэдэн ч өдөр сонсож магадгүй. Тэгээд нэг мэдэхэд л тэр дуу бүх биеэр ороод гарчихсан байдаг. Өөр нүх, сүв үлдээгүй болохоор бараг л ахиж сонсохгүй дээ. Дараагийн дуу өнөөх л давтамжаараа явна. Магадгүй надад хэмнэл нь чухал байдаг байх. Нэг сонсож таалагдаад тэндээс цаашаа хэмнэлээр нь би өөрөө дагаж найгаад бодож, бичих дуртай байх. Дуу таалагдаж болно. Таалагдахгүй байж болно. Таалагдвал сайн л байна. Бичсэн ч гэсэн давхар таалагдвал бүүр л сайн байна. :)

Бичээд дууссаны дараа дуугаа өмнө нь тавихгүй дараа нь тавиад байхдаа яадаг юм бэ гэж хэлж байсан санаанд орчихлоо. Өмнө нь тавьчихаар мэдрэмж нь алга болчих гээд байгаа юм шиг. Дуу магадгүй бичих үеийн мэдрэмжийн үргэлжлэл юм болов уу. Тийм болохоор бас л хамгийн сүүлд нь оруулчихлаа. :Д

러브홀릭(Loveholic) 두손을(Two hands)


 

Comments

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Хуримд явав

Хоёр найзын хуримд уригдав. Гэрлэлт хосууд ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Найр дэлгэрч бүжиг эхлэх цагаар монгол дээлтэй хоёр ахмад талбай тойрон эргэв. Нүүрэндээ мишээлтэй тэр хоёр өөрийн эрхгүй сэтгэл сэргээв. Бүжиглэх гэдгийг жаргал болгож ашиглаад өтөл насандаа баясалтай буй нь надад халдаа биз ээ. Хундага нэг өргөв. Хоёр өргөв. Түүнээс цааш тоолсонгүй. За одоо больё доо гэж бодоод суулаа. Хөгжим чангарч хүмүүс хөл оров. Бүжгийн талбай он цагийн хэлхээс харуулна. Дээлтэй, хослолтой, даашинзтай хүмүүс зэрэгцэн бүжнэ. Намуун ая уянгална, хип хоп үгс урсана. Хүмүүсийн сэтгэл оргил дээрээ иржээ. Бялуу тарж амттай цаг дуусав. Тар гэж хэлэхгүй тэнгэрээс бороо шаагина. Хүргэн, бэрийн талийнхан бүгд аз жаргалтай баярлана. Ураг холбож буй хүмүүс тул өөр хоорондоо дотносож буй нь тэр биз. Би харин байснаараа ирээд байгаагаараа буцлаа. Магад танихгүй хүмүүс дээр очиж хундага өргөөд танил болох ёстой байсан юм шиг. Би өөрөө тийм талдаа хүн л дээ. Өөрөө танилцаж чаддаггүй. Хүн намайг танилцуул...