Skip to main content

Омог

Нар бууж жавар суусан цагаар Урнаа гэртээ ирэв. Дулаан ирээгүй тул гэрт, гадаа хүйтэн ажээ. Бээрсэн гараа үрсээр гал дээр цай тавин унтлагын өрөөндөө оров. Нөхөр нь унтаж байлаа. Орны ёроолд хоосон шил горзойно. Урнаа бушуухан шиг хувцсаа солин, сэрээхээс нь өмнө хоол хийхээр яаравчлав.

Гурилтай шөл хийгээд нөхрөө дуудлаа. Нөхөр нь ярдаглан үл босно. Урнаа татаж, зулгаасаар ширээний ард суулгаадхав. Архи нь гарсан болов уу? хэмээн хялам хялам хийнэ. Өдөржин хоолгүй байсан хүн шиг хоолоо гударсаар дахиж нэмэхээр тогоо нээв. Хоосон байсанд нь ахиухан хоол хийчихэд яадаг юм бэ? хэмээн ярдаглаж талдаа ортол нь идсэн эхнэрийнхээ тавгийг шүүрэн цусалж гарав. Урнаа үг дуугарсангүй хоосон таваг, сав суулгаа угаана.

Зурагтаар солонгос киноноос өөр юм алга гэж үглэх нөхөр нь зогсоо зайгүй суваг солино. Энэ үед утас нь дуугарлаа. Би гарлаа гээд удирдлагаа Урнаа өөд чулуудчихаад гарч одов. Гараад явсанд нь санаа амрах шиг. Энэ бодолдоо өөр өөрийгөө зэмлэнэ. Хүний эхнэр байж, нөхөр нь эзгүйд баярлах гэж дээ хэмээн бодно. Хүмүүсийн муулах, өөрийнхөө дуртай солонгос кино дээрээ тавин буйдан дээр гарч суулаа. Арван хоёр өнгөрч үздэг кинонууд нь ч дуусав. Урнаа хүйтэн хөнжилд шургалан унтах гэж хэсэг хөрвөөсөөр нэг мэдэхэд зүүрмэглэжээ. Хаалга балбах дуунаар сэрлээ. Нөхөр нь хаалга тайлаач хэмээн зогсоо зайгүй чарлана. Урнаа үүдээ нээвэл, яасан уддаг юм бэ? хэмээсээр дайран орж ирэв. Урнаа үг дуугүй эргэн орондоо орж хэвттэл нөхөр нь чи муу надад ганц цай хийгээд өгчихөд яадаг юм бэ? хэмээн хөнжлийг нь хуу татав. Урнаа цохиулчихгүйг хичээн харайн босов. Нөхөр нь хэрүүл нэхэн араас нь даган галын өрөөнд орж ирлээ.

Гарч архи авчир хэмээн зандчив. Урнаа мөнгө байхгүй хэмээвэл чи муу нөхрөөсөө хар ус, эрээн цаас харамлаад байхдаа ядаг юм бэ? гээд өшиглөөд авлаа. Урнаа тэнцвэр алдан шалан дээр ойчив. Нөхөр нь зогсоо зайгүй өшигчинө. Өмнө нь яах учраа мэдэхгүй зодуулдаг байсан Урнаагийн нүдэнд эмчийн үзүүлсэн зураг үзэгдэв. Гэдэс дотор нь бяцхан хүн бойжих ажээ. Урнаа өөрийн мэдэлгүй хамаг хүчээ шавхан өндийн гарт дайралдсан зүйлээ шүүрэн нөхрөө цохивол нөхөр нь муухай чарлан ойччихов. Урнаа сая нэг сэхээ орон харвал чонын соё мэт хутганд гал улаан цус наалджээ. Нүдээ бэлчээн нөхрөө хайвал нөхөр нь байсангүй. Сандран том өрөөндөө орвол нөхөр нь буйдан дээр гулжийн хэвтэх агаад амьгүй мэт үзэгдэнэ.

Уучлаарай, уучлаарай хэмээн нус нулимсандаа хутгалдан, нөхрийнхөө шархыг даран түргэн дуудахыг хичээнэ. Нөхөр нь нүдээ аажуухан нээн, эхнэрээ тэврэн авав. Урнаа яах учраа олохгүй гараас нь салах гэж тийчилбэл цустай нойтон гараар нулимсыг нь арчин "Анх ингээд тэврэлдэж байсныг санаж байна уу? гадаа хөлдөж үхтлээ зогсон чамайг тэвэрч байхад амьдралд өөр юу ч хэрэггүй юм шиг санагдаж билээ. " гээд нөхөр нь Урнааг улам биедээ наан уруул дээр нь үнсээд "Би чамайг уучилсаан. Миний хүүхэд биш гэдгийг нь мэднэ. Намайг ч гэсэн уучлаарай." гээд уртаар амьсгаа авах гэснээ чадалгүй амьсгал хураав.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...