Skip to main content

Нохой

Нохой хуцаж байна "Хулгайч ирлээ! Хулгайч ирлээ!". Эзэн өндийн босож суугаад цагаа харвал гурав өнгөрч байв. Таавчгаа авч өрөөнийхөө хаалгаар чулуудчихаад эргэн орондоо оров. Энэ үед хотын нөгөө захад хоёр хос хайрын үгс шивнэлдэнэ. Салхи зөөлөн илбэн шатах зүрхсийг нь өдөөнө. Маргааш чи хэдэд ирэх юм? Би маргааш биш өглөө ирнээ! За тэгвэл өглөө хэдэд ирэх юм? Мэдэхгүй унтаж босож ирээд л хүрээд ирье. Болохгүй ээ! Яаж байгаа юм? Заавал өглөө эрт ирээ! хэмээн охин хошуугаа унжуулан эрхэлнэ. Залуу уруул дээр нь үнсчхээд, нэг юм хэлэх гэснээ эргэн шуналтайгаар нь уруулыг нь шимэв.

Нохой хуцна. "Хуурамч дохио байж, уучлаарай! Хуурамч дохио байж, уучлаарай!" . Эзэн тоосонгүй гэтэл эхнэр нь гэдэс уруу нь нудран цаад мангар юм чинь юундаа хуцаад байгаа юм бэ? очиж үзээч гэв. Эзэн дуртай дургүй нүдээ нухалсаар нохойн дээрээ очлоо. Шөнийн харанхуйд бараантах дүрсийг харсан нохой ган хийлгэх гэснээ эзнийхээ үнэрт уяран сүүлээ шарвав. Нөхөр хөргөгчөөс үлдэгдэл хоол гарган идүүрт нь хийчхээд нохойнхоо хэрхэн шуналтайгаар идэхийг харан "Дух чинь яасан их иддэг юм бэ!? Цагаар идэж сургадаг байж." хэмээн харуусав. Нохой эзнийхээ араас "Баярлалаа. Баярлалаа " хэмээн хуцав.

Гэртээ харьж явсан залуу зам даган машин барих гэж оролдон алхана. Дурлалт бүсгүйгээ үнссэн уруул нь чимчигнэн эргэж очоод ахиад үнсмээр санагдана. Эргэн тойрноо харвал үзэгдэх гэрэл байсангүйд эргэн алхлаа. Сэтгэлт амрагийнхаа цонхны доор очив. Гэрэл нь агшин зуур унтран баяртай гэх шиг болов. Залуу түүнийхээ уруулыг мэдрэх гэсэн мэт хуруугаа уруул дээгүүрээ гүйлгэн санаа алдав. Гэрийнхээ гадаа буугаад дээшээ харлаа. Хав харанхуй цонх угтана. Салхи нурууг нь сэвэлзүүлнэ. Орцныхоо үүдэн дээр суун нүүрэн дээгүүрээ гүйх жихүүн салхийг мэдрэхийг хичээнэ. Нойрсчих шиг болоход нь цочин сэрлээ. Цагаа харвал үгүй байсанд гадаа унтахаасаа өмнө гэртээ орохоор алхлав.

Хуцах гэснээ чих тавин чагнав. Хаалганы чийхрах дуунаар гэтэн очиж хулгайчийн хонгоноос зууж алтан гавья байгуулан эзэндээ магтагдмаар санагдав. Сүүдэр мэт харанхуйд уусан хаалганы дэргэд хэвтлээ. Гэтэл танил үнэр хамрыг нь нам цохиход эзэн рүүгээ цойлон нүүр амыг нь долоож гарав. Хүү нохойгоо түлхээд "Чшш" гэчхээд хувцсаа сэмээрхэн тайлан өрөөгөө зүглэв. Нохой эзнийгээ даган түрүүхэн бодож байсан бодолдоо гэмшингүй сүүлэн хавчин алхана. Тэгээд эзнийхээ орны дэргэд очин зөөлөн дэрэн дээрээ хэвтээд өгөв. Эзнийх нь танил үнэр түүнийг бүүвэйлэх мэт санагдахад цатгалан гэдсээ бодон нэг хүрхэрчхээд нойрслоо.

Хүү нохойгоо хараад найз охинтойгоо хэрхэн танилцсан тухайгаа дурсан, андынхаа үсийг нь илбэн сууна. Хийх юмаа олж ядахдаа нохойндоо хүзүүвчийг нь углан гарлаа. Сар бөхийгөөд тэнгэр гэгээн саарал өнгөтэй үзэгдэх нь үлгэрийн мэт санагдсанд нохойнхоо хүзүүвчийг нь авчхаад тэнгэр ширтэн суув. Үүлс аажуухан нүүж жингийн цуваа мэт харагдана. Хэн нэгний муухай орилох дуунаар гайхан харвал нохойг нь хэн нэгэн хөөж үзэгдэв. Харайн босоод "Яаж байна аа! хөө ..." гэчхээд хэл нь гацчихав. Яг л саяхан ширтэн байсан үүлс тэнгэрээс буугаад ирчихсэн мэт үзэгдэнэ. Цав цагаан даашинз нь үүл мэт салхинд дэрвэлзэн, улаан шаргал үс нь нар лугаа долгиотон ар нурууг нь даган урсжээ. Үлгэрийн гүнжийн хасын царайнд нь уур хураад өтгөн хар хөмсөг юу нь өргөгдөн, хүрэн бор нүд нь гэрэлтэнэ. Охин хүүг мэлийн байхыг хараад бага зэрэг улайх аядсанаа гэнэт болсон явдал тархи толгойг нь эзэмдсэн тул гомдоллож гарав.

Эзнийхээ зөөлхөн гарт бүүвэйлэгдэх нохой зүүдэлнэ. Хар цагаан зүүдэнд нь Цагаан дагина үзэгдэх агаад, Хар ханхүү нь түүнд загнуулан зогсоно. Хүний хэл ойлгохгүй ч гэсэн Цагаан дагина миний зайрмаг, танай нохой гэх мэт үгс чихэнд нь уягджээ. Зайрмаг гэдэг үг түүнд ээжийнх нь хэлж өгсөн нохойны диваажин шиг санагдана. Тэр диваажинд дурлаад, аль эсвэл ээжийгээ санагалзсандаа зайрмаг гэгчид дурладаг болохоо мэдэхгүй ч, тэр зүйл үнэхээр амттайг хүлээн зөвшөөрнө. Заримдаа өөрийг нь ээжээс нь салгаж байгаа хүний үнэр, эзнийх нь үнэртэй адил үнэртэх авч. Үзэн ядалт, хайр хоёр нь хэтэрхий хүчтэй болохоор хоорондоо холилдоно хэмээн бодно. Гэвч тэр өөрийнхөө хайрыг хэзээ ч үзэн ядалт болохгүйг мэдэж байлаа. Учир нь түүнийг эхээс нь салгасан хүн эзэн нь бол тэр түүнийг уучлахад аль хэдийнээ бэлэн байлаа. Ерөөсөө тэр үнэнийг мэддэг агаад аль хэдийнээ уучилчихсан ч байж мэдэх юм.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...