Skip to main content

2023.08.21

Өнөөдөр газар, тэнгэрийг хэн гомдоочхов доо. Инээж чадахгүй, уйлж чадахгүй, урвайсаар өнгөрөх юм. Үдэш болоход сэтгэл нь нэг онгойсон мэт нар зөөлөн жаргалаа. Шүтдэг, тахидаг хүмүүс нь багасах авч ивээсээр, тэтгэсээр он цагийг элээнэ. Өглөө гарах бүрийдээ өглөөний мэнд тэнгэр, газар, нар гурав аа гээд тэнгэр өөд ширтчихээд явах дуртай. Шүтлэггүй хүн мөртөө сүжигтэй юм шиг байгаа юм. Залуухан байх даа алхах дуртай, тэрэндээ хий дэмий их алхсанаас болсон байж магадгүй. Тэд нартай их ярина. Ярина гэж дээ би зовлонгоо тоочно. Газар хөлөөс минь түшиж, тэнгэр тахимаас минь өргөөд, нар намайг гээд гэрэлтэнэ. Заримдаа салхитай ярина. Та гэхээр арай биш юм шиг. Нөгөө гурваасаа арай залуу юм шиг санагдана. Тийм болохоор нь салхи андаа гэнэ. Гомдсон бололтой энгэрийг нь сад татаад л шуурна. Тоглож байгаа юм болов уу гээд л бодно. Гомдохоор биш дээ сайхан сэтгэлтэй амьтан байгаа юм. Уншсан хүн мэдрэл муутай юм уу даа хэмээн бодох буй за. Тэгэвч танд ч бас өдрийн мэнд.

Зун дуусаж буй бололтой. Сүүлээ шарваад л явдаг сан энэ жил үгүй юм шиг. Жавар буугаад жиндүү байна даа. Хотын бид тэгж ингээд л болдог байлгүй. Хөдөө мал амьтан, тариа ногоо яаж байдаг юм бол. Цагийн аясад сурсан хүмүүс гаансаа сороод л утаагаа баагиулж буй байх даа. Хүн шиг хандаад байхаар өөрийн эрхгүй зарим даа бодно. Үүл буугаад бараантаад ирэхээр дагаж санаа алдаад тунирхана. Хэн нь бас яагаад тэнгэр ахыг минь гомдоочих уу. Бид хоёр гунигламааргүй байх юм. Хуур буухгүй болохоор ган болоод хэцүү л байдаг биз. Аажуухан, аажуухан бууж байвал ч яамай байгаа юм сан. Даанч адгуу гэж жигтэйхэн. Ах намайг дагаад сэтгэл нь тавгүй байна уу даа. Маргааш өглөө инээмсэглэж мэндэлье дээ.

Хотын гудмаар хөл тасрахгүй цувна. Машин тэрэг ч ихэссэн байх юм. Амарсан хүмүүс ажилдаа ханцуй шамлан орж байгаан бол уу. Оюутан, сурагчид ч овоороод иржээ. Бөөн бөөнөөрөө хүүхдүүд эргэлдэнэ. Зун зожгирсон би түмэн олонд дасах хэрэгтэй юм шиг. Газар бас тэрэнд нь гомдоллоод жоохон шороо босгоод байна уу даа гэж санана.

Хэдэн жилийн өмнө аав, ээж намайг бөөгөөс асууж. Мод тарьж буян үйлдвэл ажил, амьдрал нь дэлгэрэх юм байна гэж ээ. Би мод тарья гэж бодож байсан боловч нэг л сонин болоод явчихлаа. Бага байхад яг угаах гэж байхад аягаа угаа гээд ээж хэлчихээр угаамааргүй санагддаг байсан уу? Тэгээд л дургүй хүрээд хогоо шүүрдье гэхээр хогоо бас шүүрдээрэй гэнэ. Хмм, миний сэтгэлийн ажил биш таны үглэлтийн үр дүн болох гээд байна хэмээн годолмоор санагдана. Тэгж хэлж эс чадаад тэнгэр харахаар л тэгдэг юм аа хүү минь гээд дээгүүр минь үүл хийсгэдэг сэн. Тийм болохоор мод тарина гэхээс дургүй ч хүрэх шиг. Өөрийнхөө хүч хөдөлмөрөөр зүтгэж явж байгаад яг болдгийн даваан дээр өнөөх бөөгийн үгээр мод тариа боллоо гэж бодъё тэгтэл миний бүтээсэн биш тэрний зөгнөсөн болох гээд байх юм. Магадгүй жаргаж л байвал хамаагүй гээд хэдэн арваар нь мод тарих хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгэвч би чадахгүй, зөрүүд зан хөдлөөд болохгүй. Гөжүүдээсээ болоод л зовж явж байгаа юм болов уу. Мод тарингуут зам дээр байсан заяаны хань нь ургаад гараад ирэх юм шиг байгаан. Цэцэг шиг хүүхэн юм болов уу, мөөг шиг юм болов уу? Ямар ялгаатай вэ? гэж асууж болов юм. Мэдэхгүй дээ тэрийг тэр бөөгөөс асуугаарай.

За тэгээд арга ядаад бууж өгч газар тандаа мод тарьж өгөх л байх даа. Тэрүүгээр дамжуулж нар минь үг хүргүүлтэл тэрийг нь би эс ойлгоод будилж яваад минь тэнгэр хөөрхий гомдоо юм болов уу. Бороон дусал бүрээр мод тарь гэж намайг ятгана. Арай ч над шиг хүн байж болохгүй байх даа тэ? Тэнгэр, газрын явдлыг хүртэл өөр дээрээ тусгаж бодоод шаналж суугаад л. Хэтэрхий аминч уу? Хүний төлөө төрчихсөн юм шиг амьдардаг хүмүүс бас байна аа. Бахархах ч шиг, ичих ч шиг. Атаархахгүй байгаа юм аа. Ямар хэцүү бол гэж бодохоос сэтгэл үл түвдэнэ. Ийм л болохоор би гэгээрэх буй биз. Магад хэзээ ч үл гэгээрэх. Гэгээрлээ гээд яах билээ. Хэрэгтэй ч юм уу, тийм ээ.

Сэтгэлээ даръюу гэтэл салхи нүүрийг минь илбэнэ. Аргагүй л анд юм даг уу. Алгадаад аваасай намайг. Тэрэнд нь харин өөр хүмүүс хэлмэгдэж мэднэ дээ. Модод хүртэл хохироод шарлаад унах биз. Би ч тус болж мод тарьсан юм байхгүй ахиад нэг зун дуусгах. Ашдын билиг гурав юм даа ирэх жил л болдымуу. Өөрийг нь ойлгосон гээд тэнгэр тайвширсан бололтой. Аниргүй нойрсоно. Зүгээрээ хүү минь гээд газар ч тайтгаруулна. Өөрсдийгөө бодохгүй миний төлөө шаналах юм даа. Нар харин завгүй гүйсээр л надын амрагийг эрж буйн болов уу. Саранд шивнэчхээд тэр ч өнгийж буй биз. Цонхоор үл харагдана. Магад олчхоод цонхоор нь тусан сэтгэлийг нь шинжинэ. Тэгэвч би тэд нарын хувь хүүхэд юм даа. Гүйж чадахгүй бүдэрч унаад л. Алхаж ч чадахгүй баацга, баацга гээд л. Надад л хайртай болохоороо өдий зэрэг хүртэл минь хамт байсаар л. Би энд учраа олохгүй элдэв зүйл бодно. Юм болгоныг өөр дээрээ тусгаж аваад шанална. Тэгдэг байж, ингэдэг байж хэмээн буман юм бодно. Маргааш шинэ өглөө эхлэхэд ахиад л баахан шийдвэр. Тэгэхдээ яахав болох байх даа. Энгэрийг минь засаж, гараас минь барих хүмүүс байхад алзахгүй биз ээ.

_____________________________

Нэр өгөхгүй он сар тавив. Өнөөдрийг нэг л тогтоох ёстой өдөр юм шиг санагдав. Хий хүсэл ч байж мэдэх юм. Юуны магад зөн совинтой ч юм билүү.

Comments

  1. Replies
    1. Юу юм бол гэж баахан бодлоо. Мод тарь гэж байгаа юм уу. Мод харин тарих л хэрэгтэйм шиг байгаа юм даа. Өөрөө бас мод тариарай. :)

      Delete
  2. hariult buruu baina

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...