Skip to main content

Хатанд дурлав

Эртний хатанд дурласан залуу цаг хугацаагаар аялах гэж элдэв янзаар хичээнэ. Тэгэвч тэр ертөнцийн хуулиас хэрхэн зайлсхийх билээ. Одоо цагтаа л зунгааралдана. Уйлах ч биш, уурлах ч биш. Заяаны хань нь зам дээр биш он цагийн дэвсгэр дээр хуйлраатай. Яаж ийж байгаад учрыг нь олохыг хичээвч арга мухардана.

Учраагүй байж яаж дурлачихдаг байна аа? хэмээн гайхаж болох юм. Бурхан тэрэн дээр ирээд шивнэчхэж. Чиний заяаны хань чинь Сорхог хатан гээд зүүд илгээж. Ядаж байхад Донров зүүдэндээ итгэнэ гэж. Муухай зүүд зүүдэлбэл тэр өдөр гэрээсээ гарахгүй. Цэлмэг тэнгэр үзэгдэвч тэнгэрийн хаягаар үүл хурна гээд гэртээ бүгчихнэ. Хаан биш түүнд хатан заяа ёслохгүй гэдгийг даанч тэр ухаарсангүй.

Он цагийн уртад сэтгэл мохож, нуруу бөгтийнө. Тэгэвч зүүд нь түүнийг тавьсангүй. Чөдөрлөж орхиод оджээ. Гандсан зүрхээ дэвтээх гэж ном судар үзнэ. Тэгж явсаар түүний тухай бичив. Алдар цууг нь мандуулсан яруу туурь бүтээжээ. Сорхог хатанд түмэн олноороо дурлачхав. Очиж чадахгүй он цагаа өндөр тайзан дээрээс ч болов үзье гэж шийдлээ. Гэрэл унтарч хөшиг нээгдэв. Цэцэгт хөндийд Сорхог аргал түүн алхана. Донров зүүдэлж байна уу гэлтэй. Тэртээ алсад нь Батжин хаан үзэгдэнэ. Анд нөхдийн хамт хээр талаар хэснэ. Салхи татуулан давхихдаа Сорхог бүсгүйн зүсийг үзэв. Эргэж харъя уу гээд мориноосоо уналаа. Үүнтэй хамт Донровын чөдөр тасрав. Жүжиг үргэлжилсээр гэрэл асав. Хөшиг хаагдаж, мэхийн ёслов. Донровын нүдэнд нулимс цийлгэнэн учрыг ойлголоо. Тэр орой Донров тарчлан хонолоо. Дүрээ олоогүй дурлал нь багаа авчээ түүнд. Жүжигчин бүсгүйтэй танилцаж үдшийн болзоонд урив. Хатан дүрийн бэлэглэсэн хүндэт зохиолчид талархан хүлээн авлаа. Өөртэй нь ярьж байна уу гэтэл үгүй бололтой. Өрөөлийг тэр хараад байх шиг хачин сонин санагдав.

Яруу алдраа магтуулах гэж үдэш бүр үзэж байна гэж бодов. Өөрөө тэр баахан гайхсан ч Сорхог унасан хааныг босгож өлмийд нь сөгдлөө. Батжин хаан хормойгоо гөвөн алдар усыг нь мэдээд богтлон авлаа. Унтаж босоод хатан болжээ. Жүжигчин бүсгүйн нэр хатан шиг мандав. Өчигдрийн явдал өнөөдөр зүүд мэт ажээ. Донров зохиолч түүнд хайр сэтгэлээ илэрхийлсэн ч сэтгэл нь даанч хөдөлсөнгүй. Эелдэг ёсоор талархлаа илэрхийлээд хатан сэнтийдээ заларлаа. Батжин хааны нуган үрийг төрүүлэв.
Донров яахаа эс мэдэн гиюүрэн сууна. Түүхт хатан Сорхогоо эндүүрч сэтгэл алдарсандаа гэмшинэ. Тэнгэрээс асууж гуйсан ч хариу эс ирэв. Буруу тавиланд төрсөндөө баахан гутарна. Балга, балга гэсээр баахан сархад хүртэнэ. Хормойгоо архинд дэвсээд сөхөрч суугаад босжээ. Зүүдээ мартаж, зөндөө итгэлгүй болж.

Ном уншин суутал танил хоолой амар мэдэв. Өндийн харвал хатан жүжигчин. Мэндийг нь мэдэж уучлал гуйгаад алдрыг нь асуувал Ану хэмээв. Хэсэг ярьж суугаад хатан жүжигчин явлаа. Сорхог хатан харагдсангүй. Тэндээс хэсэг удаад Анутай таарав. Зөөлөн инээмсэглэлд нь Донров уярав.

Танхимын голд танил дүр ном үзнэ. Сайн харвал Сорхог хатны зохиолч байх аж. Баахан сонин санагдавч буянд нь талархаж явдаг юм болохоор мэнд усыг нь мэдлээ. Урдын адил танихгүй боловч өөрийг нь тэр харна. Ойр зуур ярисаар уулзалтаасаа хоцрох шахжээ. Дараа учрахын ерөөл тавиад одлоо. Ерөөл бат оршиж ахин тэд учрав. Хачин хүн гэсэн бодол нь эвдэрч хэмхэрчээ.

Сорхог хатан үүл манан дунд уйлна. Хэдий эрэвч эс олоод хар дарсан зүүднээсээ Донров сэрлээ. Одноо одсон дурсамж юунд одоо бууна вэ хэмээн шанална. Шаналал дундаа Ануг бодно. Өөрийг нь үл тоох сэтгэл эрхэмсэг хатан лугаа. Мэхийн ёслоод Донров харц ард шиг одлоо.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...