Skip to main content

Бяцхан ягаан цэцэг

Алс холын ирээдүйд нэгэн бяцхан ягаан цэцэг дөнгөж дэлбээгээ нээн анхны нараа үзэж байлаа. Нар эелдгээр ээн, үзэсгэлэнтэйгээр гэрэлтэнэ. Цэцэг элдээгээрээ бүжиглэн салхины аясаар намуухан найгана. Гэнэт тэнгэрээр нэг пуужин нисэн өнгөрлөө. Харахын төдийд, мэдрэхийн төдийд...салхинаас хурднаар. Тэнгэрээс нэгэн зүйл аажуухан доошилно. Энэ бүхэн тэр цэцэгт тийм ч чухал биш, тэр өнөөдөр л дөнгөж дэлбээлсэн учир амьдрал ямар байдгийг угаасаа мэдэхгүй. Тийм болохоор энэ бүхэн үнэхээр чухал биш. Нар дулаахнаар ээн, гэрэлтэж л байвал болох нь тэр. Өөрийнх нь аз жаргал үүнд л оршиж байлаа. Өнөөх хайрцаг тэр л цэцгийн дэргэд уналаа, чимээ аниргүйгээр зөөлхөн унав. Цэцэгийн өөрийнх намуухан өнгө аясанд уярсандаа ийнхүү газардах шиг гэхдээ энэ бүхэн мөн л цэцэгт хамаатай байсангүй.

Сүрэг үүлнээс бороо шаагин, тэнгэрт солонго татна. Амьдрал дахь үзэсгэлэнтэй зүйлсийн нэг биш гэж үү? Нар дээрээс төөнөн, бороо шиврээд л дэлбээн дээр зөөлхнөөр буун бүжиглэх мэт. Солонго үзэсгэлэнтэйгээр тэртээ алсад дэлбээлсэн нь цэцэг бүхний эх мэт үзэсгэлэнтэй. Хүн байсан бол баярлан сэтгэл нь хөдлөх нь лавтай! цэцэг хүртэл баясаж байхад аргагүй дээ...Хар төмөр хайрцаг хажууд нь хэвтэх авч энэ бүхнийг анзаарсан шинжгүй нэг л газраа, тэр л байрандаа. Одоо энэ бүхэн цэцгийн анхаарлыг татаж эхлэв. Хорвоо дэлхий дээрх бүхэн аз жаргалтай оршоод гэрэлтэж байхад энэ хайрцаг юунд гуниглан ийнхүү сүүдэрлэн байх билээ гэж бодно. Гэтэл амьдрал үзээгүй өчигдөрхөн дэлбээлсэн цэцэгт энэ бүхэн тайлагдашгүй хэцүү байлаа. Хайрцаг чимээгүй дуугай хэвтсээр л.

Цэцэг бүжихээр нар байсангүй. Хорвоо дэлхийг амар гэж буй мэт нар үүлний цаагуур оржээ. Тэнгэрт үүлс бараантан өнгө өнгийн дүрс үүсгэн хөвнө. Үзэсгэлэнтэй биш гэж үү? хорвоо дэлхий урсаж байгаа нь хэмээн бодно. Цэцэгт юм бүхэн үзэсгэлэнтэй ажээ. Хүн байсан бол бүрхэг тэнгэрийг даган гуниглах байсан болов уу? эсвэл тэнд нуугдах тэр л цэцгийн олж харсан аз жаргалыг харан инээмсэглэх байсан болов уу? Хөөрхөн ягаахан цэцэг найган, найган бүжиглэсээр л ... Өнөөх төмөр хайрцаг , өнөөх л газраа хэвтэнэ. Одоо цэцэг энэ бүхэнд бүрэн автжээ. Юунд? яагаад? яах гэж? мянга мянга хариултгүй асуултууд цуварсаар л. Гэвч хайрцаг өнөөх л байдгаараа хүрлийнэ. Өөр яалтай ч билээ дээ!? хайрцгаас өөр юу ч хүсэх билээ!? Цаг хугацаа ийнхүү өнгөрсөөр намар болж эхэллээ. Цэцэг удахгүй бүрэлдэх үрээ хүлээн аз жаргалтайгаар найгана. Одоо тэр хайрцагт санааг нь зовоохоо больжээ. Одоо тэр аз жаргалтай байна. Нар, үүл, салхи, бороо, солонго энэ бүхэнд аз жаргалтай биш ирж буй тэр бүхэнд аз жаргалтай байлаа гэхдээ эдгээр нар, үүл, салхи, бороо, солонго үзэсгэлэнтэй хэвээрээ л амьдралыг нь чимнэ.

Нэг өдөр гэнэт хүйтрэн тэнгэр хөмрөв. Цас оржээ. өөрийнхөө үрээ цацаж амжаагүй байтал нь үхэл ирж. Энэ бүх аз жаргалтай өдрүүд ингээд өнгөрөх байсан гэж үү? цэцэг энэ бүхэнд аз жаргал харж чадсангүй. Ирээдүй нь байхгүй болчихлоо. Мөрөөдөл, хүсэл цөмөөрөө өөртэй нь хамт үгүй болж байлаа. Гэнэт хачин чимээ гарсанд харвал өнөөх гунигт хар хайрцаг анх удаа хөдөллөө. Хамаг биеэ суниан дэлгээд өөрийг нь бүрхээд авав. Одоо ягаахан цэцэг аюулгүй болжээ. Дулаахан...тунгалаг тэр орчин тийм ч таатай бус ч одоо тэр ирээдүйгээ найдан үлдээж чадах болов. Маргааш нь цэцэг сүүлчийн удаа дэлбээлэв. Сүүлчийн удаа нартай цуг найган бүжиглэлээ. Хорвоо дэлхийгээр нэг салхи дагуулан үрээ цацлаа.

Тэртээ тэнгэрт хөөр баяр цалгилна. Тийм ээ бид шинэ гариг дээр ахиад нэг амьдрал аварч чадлаа.

Comments

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Хуримд явав

Хоёр найзын хуримд уригдав. Гэрлэлт хосууд ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Найр дэлгэрч бүжиг эхлэх цагаар монгол дээлтэй хоёр ахмад талбай тойрон эргэв. Нүүрэндээ мишээлтэй тэр хоёр өөрийн эрхгүй сэтгэл сэргээв. Бүжиглэх гэдгийг жаргал болгож ашиглаад өтөл насандаа баясалтай буй нь надад халдаа биз ээ. Хундага нэг өргөв. Хоёр өргөв. Түүнээс цааш тоолсонгүй. За одоо больё доо гэж бодоод суулаа. Хөгжим чангарч хүмүүс хөл оров. Бүжгийн талбай он цагийн хэлхээс харуулна. Дээлтэй, хослолтой, даашинзтай хүмүүс зэрэгцэн бүжнэ. Намуун ая уянгална, хип хоп үгс урсана. Хүмүүсийн сэтгэл оргил дээрээ иржээ. Бялуу тарж амттай цаг дуусав. Тар гэж хэлэхгүй тэнгэрээс бороо шаагина. Хүргэн, бэрийн талийнхан бүгд аз жаргалтай баярлана. Ураг холбож буй хүмүүс тул өөр хоорондоо дотносож буй нь тэр биз. Би харин байснаараа ирээд байгаагаараа буцлаа. Магад танихгүй хүмүүс дээр очиж хундага өргөөд танил болох ёстой байсан юм шиг. Би өөрөө тийм талдаа хүн л дээ. Өөрөө танилцаж чаддаггүй. Хүн намайг танилцуул...