Skip to main content

Морь, тарвага хоёр

Нэг соёолон морь салхи татуулан давхих дуртай байв. Нэгэн өдөр тал газраар салхи татуулан давхиж явтал "Хөөе хүлээгээрэй." гэх хэн нэгний дуу сонсогдоход морь хөл тогтон нүд гүйлгэвэл нэг тарвага нүхнээсээ цухуйн даллаж байх юм. Морь гайхан тарвага дээр очоод "Намайг дуудсан уу?" гэвэл тарвага "Тэгэлгүй яах вэ анд минь. Энэ эзгүй талд чамаас өөр хэн салхи татуулан давхих билээ." гэвэл морь ихэмсгээр газар цавчлав. Тарвага цааш үргэлжлүүлэн "Анд минь чамаас нэг юм гуйх гэсэн юм. Тарвага бид нар хүний харшилтай юм л даа. Тэгээд анд чамайг хэрвээ энэ хавиар хүнтэй цуг явах юм бол хоёр удаа янцгааж бид нарт дохио өгч байж болох эсэхийг мэдэх гэсэн юм. Чиний дэл яасан сайхан намирна вэ?" хэмээвэл морь толгойгоо хаялан "Бололгүй яах вэ. Өөр хүсэх зүйл байхгүй биз дээ " гэвэл тарвага "Өө танаас өөр юу хүсэх билээ. За таныг чилээгээд юу хийх билээ. Салхи тантай уралдах гэж яарч байгаа байлгүй!?" хэмээн инээмсэглэвэл морь "Тэгэлгүй яахав. Тэгэлгүй яахав." хэмээгээд давхиж одлоо. Чихэнд нь "Хоёр удаа янцгаахаа мартав аа." гэсэн үгс эцсийн удаа хангинав.

Энэ явдлаас хойш төд удалгүй өнөөх морь урдын газраар давхин явж байгаад гэнэт андын хэлсэн үгийг санав. Эзэнтэйгээ явж байгаа тул эелдэг тарвага нарт туслах ёстойгоо санан хоёр удаа янцгаав. Эзэн нь мориныхоо амгайг татан зогсоод чөдөрлөчхөөд яваад өглөө. Морь өглөөнөөс үдэш хүртэл тэр хавиар эргэлдэн байсаар бүүр залхаж гүйцээд байтал эзэн нь их л урвагар царайтай эргэж ирлээ. Өдөржин чөдөртэй байсан морь эзнээ мордов уу!? үгүй юу!? салхи татуулан гэрийн зүг давхив. Маргааш нь мөн л өнөөх газраа ирэх үед морь хоёр удаа янцгаалаа. Эзэн нь ч өөрийг нь чөдөрлөж орхичхоод яваад өгөв. Өчигдөржингөө тэр хавийн сорлог бүхнийг түүж идсэндээ харамсан хий л сүүдэртэйгээ тоглон өөрийгөө зугаацуулж гарав. Дараа нь хэсэг зүүрмэглэв. Өдөр өнгөрч өгсөнгүй мөн л хэсэг сүүдэртэйгээ тоглов. Цаг нарыг ийнхүү аргацаан байтал нар ч шингэж эзэн нь ирлээ. Нүүрэн нь мөн л гуниг тодорно. Энэ явдлаас хойш эзэн нь тэнд ахиж ирсэнгүй. Гэвч мөн л төд удалгүй энэ бүхэн давтагдаж эхэллээ. Нэг, хоёр, гурван удаа болж өнгөрөв. Эзнийхээ гунигтай царайг үргэлж харах болсон морь сэтгэлээр унан яахаа мэдэхгүй тарчилж байтал гэнэт сүргийнх нь хөгшин хоньчин морь санаанд нь оров.

Морь ч яаравчлан хоньчин морь дээр очин учир байдлаа хэлбэл хоньчин морь "Дараагийн удаа тэр газраа очвол битгий янцгаагаарай. Тэгээд яахыг нь харъя." хэмээн хэлэв. Маргааш нь эзэн нь мөн л өөрийг нь эмээллэн давхилаа. Өнөөх тал дээр ирэх үед морь янцгаах гэснээ өвгөн морины үгийг санан янцгаасангүй. Тэгтэл эзэн нь гэнэт амыг нь татаж зогсоогоод урдын адил яваад өгөв. Морь ч одоо энэ бүхэнд дассан тул хий дэмий тэр хавир эргэлдэн явж байтал эзэн нь нар хэлбийгээгүй байхад хоёр гартаа дүүрэн юм барьсаар аз жаргалтай ирж яваа харагдана. Эзнийхээ ийнхүү баяртай байгаад нь баярласан морь юу барьж явааг нь ч анзаарсангүй.

Маргааш эзэн нь гэрээс гарсангүй. Тийм болохоор морь өөрийнхөө дураар давхиж явтал хэн нэгэн "Хүүе! хүүе!" гэх сонсогдоход гайхан харвал өнөөх эелдэг тарвага байв. "Сайн уу? юу байна даа!?" хэмээн ойртон очвол. "Чи яагаад өчигдөр янцгаасангүй вэ? тэрнээс чинь болж ..." хэмээн тарвагыг ярьж байтал морь яриаг нь таслан "Донгос!" гэчхээд салхи татуулан одлоо.

_______________________________

Hanper
2010 оны 04-р сарын 27

Уран үгтэй тарвага өөр нэгнийг урхидах хэрэгтэй болсон бололтой. Уул нь сайхан арга байсан боловч цагаа өнгөрөөжээ. Заль мэх амттай байхаас гадна сайхан сэтгэлээр үржиж ургадаг юм шиг. Тэгээд нөгөөх нь цаг хугацааны эрхээр хатаж, хорчийгоод цэвдэг хүйтэн болдог биз ээ.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...