Skip to main content

Зайрмаг

Нэгэн эрхийн мангар зайрмаг байжээ хэмээн ээж нь охиндоо уншиж өгч байтал охин нь ээжээ "би эрх үү?" гэж асуулаа. Үгүй ээ чи зайрмаг гэж хариулчхаад ээж нь үлгэрээ цааш уншиж дуусгав. Охин тэр цагаас хойш өөрийг нь зайрмаг гэж нэрлэх залууг хайсаар иржээ.

Утас нь чичирхийлэн Салюгийн шууданч явав. Охин утсаа авч үзвэл танихгүй дугаар байлаа. Гайхан нээж үзвэл: "Сайн уу? Танилцана гэсэн яасан бэ?" гэсэн байх юм. Охин дугаар андуурч гэж бодоод "Уучлаарай та дугаар андуурч!" гээд утсаа тавихын зуургүй ахин чичгэнэв. Дугаар андуурагчаас "Тэгвэл би зөв хүн рүү гээ андуурчхаж." гэсэн байлаа. Охин инээмсэглээд "хэнтэй танилцах гэж байгаан?" хэмээн хариулбал "хэн нэгэн эелдэг охинтой." гэсэн хариу ирэв. Тэгээд цаашаагаа яагаад ч юм бэ үргэлжилчихлээ.

-- Би эелдэг биш ээ... аймаар муухай ааштай.
-- Муухай ааштай хүн уучлаарай гэдгүүшдээ, золиг минь буруу утас руугаа бичээд байна гэдэг байхгүй юу!
-- Тэгвэл золиг минь буруу утас руугаа бичээд байна :р
-- Тээр хэлээ гараад худлаа ярьж чадахгүй байгаа байхгүй юу!? Чамайг хэн гэдгийн? намайг Ууганаа.
-- ...

Ийнхүү богино захидал илгээлцсээр байтал өглөө болчихсон байв. Хичээлдээ явж байхдаа ч бичлээ. Хичээл дээрээ ч бичлээ. Нэг мэдэхэд уржигдархан цэнэглэсэн нэгж нь дуусчхав. Сүүлчийн илгээмждээ нэгж дууслаа Т_Т гээд илгээвэл минийх бас >.< өдрөө сайхан өнгөрүүлээрэй гэсэн байв. Охин хичээл дээрээ сэтгэл нь хөдлөөд сууж чадсангүй бушуухан гарж гүйгээд мянган нэгж хийгээд ахиад богино захидал ирвэл хариулахад бэлдмээр санагдаад байв. Завсарлах хонх дуугарах үед салхи татуулан гүйхээ алдан гарах гэтэл найз нь араас нь дуудав. Тэгээд "чи өнөөдөр яасан баясгалантай байх юм бэ?" гэхэд охин өөрийн эрхгүй гайхуулмаар эсвэл хуваалцмаар санагдсан тул өчигдрийн болсон явдлаа найздаа яриад явуулсан зурвасуудыг нь үзүүлэн хөхрөлдсөөр орой болгочхов. Гэртээ хоолоо хийх гэж яаран явсан тул замаараа нэгж авахаа мартчихжээ. Орой нь нөгөө бандиас ч зурвас ирлээ. "Юу хийж байна? оройгоо сайхан өнгөрүүлж байна уу?" . Охин энэ аймаар яриа байхаа гэж бодоод "юмгүйдээ, чамаар юу байна?" гээд явуулах товчоо дартал алдаа гарлаа. Гайхан бодоод ахин явуулах гэсэн ч явсангүй. Энэ үед л охин нэгж аваагүйгээ саналаа. Гарж нэгж авъя гэсэн ч нэгэнт оройтжээ. Сэмээрхэн том өрөөндөө орж ээжийнхээ утсыг аваад өөртөө мянган нэгж илгээчхээд утсыг нь эргүүлэн тавих гэтэл ээж, аав хоёр нь түүнийг дагуулан харна. Мэдсэндээ гээд байх шиг цоо ширтэн дагуулан харна.

Охин өрөөндөө гүйж ороод хаалгаа хаав. Нэг мэдэхэд л өнөөх мянган нэгж нь дуусах болчихсон байлаа. Яаядаа гэж байтал ашгүй нөгөө банди нь шууданчийн хаягийг нь асуув. Тэгээд тэр хоёр чалчиж гарлаа. Урд шөнө нь хагас дутуу унтсан хэлэх үү!? охин нэг мэдсэн унтчихсан байв. Сэрэх үед нь болжмор цонхон дээр нь суучхаад ямар нэгэн юм шулганаж байв. Охин цонхоо онгойлгож өглөөний агаараар цээж дүүрэн амьсгалаад цагаа харвал долоо болж байв. Усанд орчхоод хичээлдээ явбал амжих л юм байна гэж бодоод эргэтэл. Утас нь чичгэнэв. Авч уншвал "Унтаахай гүнжээ сэрээрэй!" гэсэн байлаа. Охины хамаг хүсэл мөрөөдөл төсөөлөл нь үгүй болчихлоо. Хэрвээ чи зайрмаг л гээд биччихсэн бол гэж амандаа үглээд утсаа чулуудан усандаа орохоор явлаа.


____________________________________________

Hanper.
2011 оны 03-р сарын 24


Одоо ч хүүхдүүд ингэж утсаар танилцдаггүй л байх даа. Цаг үе аргагүй өөр байсан биз ээ. Файсбүүк, инста этэр л ашигладаг юм болов уу? Тэр нь ч гэсэн хөгшидсөн байж мэднэ. Тик ток юм байх даа. Мэдэх юм алга. Сурагч байхад лав танихгүй дугаар уруу хүмүүс бичээд л танилцаад байдаг байсан санагдах юм. Аз байсан юм болов уу!? яаж ч болоод байдаг байсан юм.

Comments

  1. Хөөрхий хүүд ч буруу байхгүй л дээ. Хэн ч байсан сайн охиноо гүнж л гэж хэлэх байх. Унтаахай зайрмагаа сэрээрэй гэж хэзээ ч хэлэхгүй байхаа 🤭

    ReplyDelete
    Replies
    1. Мхн. Охин гэхдээ зайрмаг болмоор байгаа болохоор аргагүй юм болов уу. :Д

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...