Skip to main content

Нохой тэжээгч

Сургуулийн хотхонд эзэнтэй, эзэнгүй ноход олон. Золбин гэхэд хүзүүвчтэй, тэжээмэл гэхээр тэнэмэл тэдгээр ноход зам даган хэлээ унжуулан хэвтэнэ. Хэдэн жил болоход турж үхсэн нь үгүй. Хичээл орж байхад ч яахав оюутан сурагчдын үлдэгдэл хоолоор өлөн гэдсээ дүүргэдэг гэх сэн. Амралтаар анир чимээгүй сургуульд тэдгээр ноход яаж амьдардаг байна вэ? хэмээн гайхдаг сан.

Урд шөнө хоолоо авчхаад харьж явлаа. Ноход нэгэн цуваагаар хаашаа ч юм бэ яаралдана. Сониуч зандаа хөтлөгдөн дагалаа. Гүүрэн доор бөөнөөрөө мод тойрон эргэлдэнэ. Мод гэтэл үгүй байж. Үл мэдэх хүн нохой бүрд юм хаяж өгнө. Хэсэг хачирхан зогсоод гэрийн зүг дугуйгаа жийлээ. Нүдний буланд даашинзны хормой дэрвэх үзэгдэв. Үл таних нохой тэжээгч шөнийн харанхуйд уусан алга боллоо.

Унтахын өмнө зүүд нойрны эргэцүүлэлд нохой тэжээгч охин санаанд оров. Сар ч үгүй түнэр харанхуйд дэрвэлзсэн даашинз сэтгэл гэгэлзүүлнэ. Эр хүний л зан юм даа хэмээн бодсоор нойрслоо. Маргааш нь ахиад өнөөх бүсгүйтэй таарав. Өмнө нь анзаарч байгаагүй нохой тэжээгч нэг л мэдэхэд од мэт нүдний өмнө гялтганах болж. Чийдэнгийн гэрэлд үл мэдэг гэрэлтэх нүдэнд нь инээмсэглэн байх шиг. Ноход түүнийг тойрон бүжээд ч байх шиг.

Түүнийг гөлийн зогсох намайг тэр анзаарсан бололтой үлдсэн хоолоо бүгдийг нь асгачхаад машиндаа суусаар одов. Нөгөөдөр нь ч тэр ирсэнгүй. Би ч тэр, ноход ч тэр өлсөнө. Өлссөндөө сар өөд улина. Гунигийн нүдээр харах намайг ноход тойрон эргэлдэнэ. Өчүүхэн мах олоод үмхэлчих гэсэндээ, аль эсвэл тэжээгчийг нь хөөгөөд явуулсанд гомдсондоо намайг хоргооно.

Хичээл ч орлоо. Нохой ч тэр, тэжээгч нь ч тэр оюун бодлоос бүдгэрэн арын зурагт шилжив.

Аадар бороо шаагин, далайн шуурга наашилна. Салхи уухилан дугуйн дээрээ ч тогтоход төвөгтэй болоход түгжиж орхичхоод байр уруугаа дэгдлээ. Үүлтэй ноцолдон, салхитай тэмцэх сарны гэрэлд цагаан даашинз хийсэв. Гайхан харвал хуй салхи газар дэлхийгээс нохой тэжээгчийг авч одох аж. Байдгаараа хашхиран, гараа сунган араас нь гүйвч түүнийг гүйцэж барьж эс чадав. Эцэст нь салхи амьсгал давхцуулан, уушги зүрх дэлбэртэл үлээснээр ухаан алдан уналаа.

Эмнэлгийн орон дээр сэрэх намайг анзаарах хүн байсангүй. Зурагтаар гарах инээмсэглэсэн охинд бүгд анхаарлаа хандуулна. Хөөрхий ноход өлсөх нь дээ гэсэн бодол толгойд зурайн орж ирлээ. Би ч гэсэн өлсөх нь дээ, хөөрхий зүрх минь.


________________________________

Ханпер.
2013 оны 08-р сарын 30

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...